Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар “НОГООН ДУУ ХООЛОЙ“ аянд нэгдлээ
Экологийн цагдаагийн албанаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг олон нийтэд таниулах, иргэдийн экологийн болон эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор "НОГООН ДУУ ХООЛОЙ" аяныг зохион байгуулж байгаа.
Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хамт олон "Байгалиа хамгаалъя" энэхүү аянд нэгдэж, хүн бүр байгалиа хамгаалах ухамсартай байж, энэхүү аянд иргэдийг нэгдэхийг уриалав.
Иргэн таны хууль бус үйлдэл, унтраагүй орхисон тамхины иш, ил гал ойн бүсийг устгах аюултай! тул анхаарал болгоомжтой байж гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, ирээдүй хойч үедээ байгаль дэлхийгээ хадгалан үлдээхийг уриалж байна.
Таны дуу хоолой байгалиа хамгаалж чадна.