“1,072 хувьцаа худалдаж авна, данс нээнэ“ гэсэн зар нь залилах шинжтэй тул иргэдэд сэрэмжлүүлэв

2020 оны 4 сарын 27

Arslan.mn

Монгол Улсын 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1,072 ширхэг хувьцаатай холбоотой олон нийтийн цахим сүлжээнд худал ташаа мэдээлэл, сурталчилгаа тавигдах боллоо.

Тухайлбал, facebook олон нийтийн сүлжээнд “1,072 хувьцаа авна”, “1,072 хувьцаа бэлэн мөнгөөр авна”, “1,072 хувьцаа худалдаж авна, данс нээнэ” гэх зэрэг зар мэдээлэл нь иргэд, олон нийтийг залилан мэхэлж болзошгүй гэмт хэргийн шинжтэй, зөвхөн пэйж хуудсаа олон хүний хандалттай болгох гэсэн зорилготой үйлдэл гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолын хүрээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа нь захиран зарцуулахгүй байх нөхцөлтэй буюу арилжаалагдах, бусдад шилжүүлэх боломжгүй бөгөөд Хорооны үнэт цаасны зах зээлд тусгай зөвшөөрөлтэй, зохицуулалттай үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д хандан 1,072 хувьцаатай холбоотой мэдээ, мэдээллийг авах боломжтой.

Иймд иргэд та бүхэн 1,072 хувьцаатай холбоотой цахим сүлжээн дэх албан бус мэдээлэл, сурталчилгаанд хууртагдахгүй байх, бусдад залилан мэхлүүлэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616531
1 эможи
keyboard_arrow_up