“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны дансаа нээлгээгүй 700 мянган иргэн байна

2020 оны 4 сарын 20

Arslan.mn

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн зүгээс өнөөдөр буюу Даваа гараг бүрийн 13:00 цагт хүргэдэг ээлжит мэдээллээ хийлээ.

ЭТТ компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлсийн дарга М.Амарбаяр "Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн  долоо хоногт 47.6 мянган тонн нүүрс олборлож, 309 тэвшээр 23.7 мянган тонн нүүрс ачиж, 302 тэвшээр 39.2 мянган тонн нүүрс экспортод гаргажээ. 2020 онд нийт 2.3 сая тонн нүүрс олборлож, 2.1 сая тонны нүүрс уурхайгаас ачиж, 853.4 мянган тонн нүүрс экспортлоод байна. Ачилт, экспортын хэмжээ өмнөх долоо хоногоос өсчээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1800-1072 утсаар 1378 хүн холбогдож, 1072 мэдээллийн төвийн байранд 476 иргэн ирж мэдээлэл зөвлөгөө авчээ. 
 
Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбоотойгоор энэ сарын 24-нд  Өмнөговь аймгийн Цогтцэций суманд товлогдоод байсан хувьцаа эзэмшигчдийн хурлын зохион байгуулалтыг өөрчилж, онлайнаар явуулахаар боллоо.  

Хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулснаар ногдол ашиг хуваарилах шийдвэр албажин баталгаажиж, 5 дугаар сарын 01-нээс хойш ҮЦТХТ-өөр дамжуулан иргэдэд ногдол ашиг олгож эхэлнэ. Тиймээс иргэд хувьцааны дансаа нээлгэх, хувьцааны данстай холбогдсон банкны дансаа шалгаж баталгаажуулах шаардлагатай.

Хувьцааны дансаа нээлгэсэн 1.850.000 иргэн байгаагийн 1.550.000 нь банкны дансаа мэдүүлээгүй байгаа юм. Хувьцааны дансаа  нээлгээгүй 700 мянга орчим иргэн байна. 

Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомж, анхан шатны баримтад тулгуурлан хянаж, нягтлан бүртгэлийг тулгах, цахимжуулахтай холбооотой Гүйцэтгэх захирлын 2020 оны А/37 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2010-2011, 2011-2012 онуудад оюутны сургалтын төлбөр, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг хувь хүртэж хувьцаанаас хасаж тооцуулсан иргэдийн гаргасан өгөгдөл, хүсэлт зэрэг анхан шатны баримтыг цахимжуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ ажилд одоогийн байдлаар Нийслэлийн Багануур, Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсүүдэд компанийн 30 орчим ажилтныг хуваарилан ажиллуулж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
3
yay an post
sad an post
ouch an post
3
confuse an post
1
angry an post
2
616268
18 эможи
keyboard_arrow_up