“Монголросцветмет” ТӨҮГ-ын ЗАЛУУЧУУДЫН санаачлагаар зорилтод бүлгийн 120 ХҮҮХДЭД сэтгэлийн дэм өглөө
“Монголросцветмет” ТӨҮГ-ын Захирал Б.Мөнхбат болон үйлдвэрийн газрын захиргааны залуучуудаас санаачлан, өөрсдийн хандиваар зорилтод бүлгийн 120 хүүхдэд хүүхэлдэйн театрт тавигдсан “Хөхөө шувууны үүр” хүүхэлдэйн жүжиг үзүүллээ. Энэ үеэр хүүхдүүдийн сэтгэгдэл өндөр байсан бөгөөд “урд өмнө нь жүжиг үзэж байгаагүй, маш их сонирхолтой сайхан байна” хэмээн ярьж байлаа. Жүжиг дууссаны дараа залуучууд маань хүүхдүүдийн хамт хоол идэж нэгэн өдрийг сонирхолтой, зугаатай өнгөрүүлж тэдэнд сэтгэлийн дэм өглөө.
Энэ удаа залуучууд маань “Хүүхдийн баясгалан төв” асрах газар, “Улаанчулуут”-ын хогийн цэг дээрх хог түүдэг хүмүүсийн хүүхдүүдийг асран хүмүүжүүлдэг “Нарны хүүхдүүд 2” цэцэрлэг, амьжиргааны төвшин доогуур айл өрхийн хүүхдүүд хамрагддаг “Хөх тэнгэр” цэцэрлэг зэрэг зорилтод бүлэгт чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажилласан юм.
“Монголросцветмет” ТӨҮГ-ын захиргааны залуучууд жил бүр өөрсдийн санаачлагаар байгууллагадаа болон нийгэмд чиглэсэн олон олон үйл ажиллагаа зохион байгуулж байна.