“Монголросцветмет“ ТӨҮГ-ын зүгээс УОК-д нийт 88 сая төгрөгийн ХАНДИВ тусламж үзүүллээ

2020 оны 4 сарын 10

Arslan.mn

“Монголросцветмет” ТӨҮГ-ын зүгээс 2020 оны 03 сарын 06-ны өдөр Улсын Онцгой Комиссод 10 сая төгрөг, 10,000 ширхэг стандартын шаардлага хангасан амны хаалт, 100 ширхэг гар ариутгагч, 10 ширхэг иж бүрэн хамгаалах хэрэгсэл / нийт 20 сая төгрөгний амны хаалт хамгаалах хэрэгсэл /-ийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд гардуулан өглөө. 

Мөн “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа үйлдвэр болох “Бор-Өндөр” УБҮ нь 58 сая төгрөг буюу 1141 ажилтны 1 өдрийн цалингаа Бор-Өндөр сумын онцгой комисс, сум дундын эмнэлэгт хандивласан бөгөөд үйлдвэрийн хэмжээнд нийтдээ 88 сая төгрөгийн хандив тусламжийг үзүүллээ.

“Монголросцветмет” ТӨҮГ-с Улсын онцгой комиссын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Удирдамж батлах тухай” 04 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж”-ийн дагуу бүх харьяа үйлдвэр дээр шуурхай штабыг тушаалаар томилон байгуулсан бөгөөд гамшгийн эрсдэлийг бууруулах төсөв зардлыг “Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.2 дахь хэсэгт заасны дагуу “Монголросцветмет” ТӨҮГ-ын үйлдвэрийн 2020 оны үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1,5 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулан төлөвлөн баталсан.

Мөн шуурхай штаб тус бүр өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар төлөвлөгөөг батлан ажиллаж байгаа бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд буюу 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өдөр бүр хариуцлагатай жижүүр томилон Коронавирусийн сэжигтэй тохиолдол болон бусад холбогдох мэдээллийг авч нэгтгэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албанд өдөр бүрийн 09.00, 16.00 цагуудад тогтмол мэдээлэл өгч хамтран ажиллаж байна.

“Монголросцветмет” ТӨҮГ-ын хэмжээнд Шуурхай штабын байнгын ажиллагаатай тусгай утасны дугаар ажиллуулан, УУХҮЯ-нд өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний гүйцэтгэл тайлан мэдээг албан бичгээр болон цахим хэлбэрээр долоо хоног бүрийн Баасан гаригт хүргүүлж байна.  

Мөн харьяа үйлдвэрүүд байрлах орон нутгийн эмнэлэгт шаардлагатай хамгаалах хэрэгсэл, амны хаалт зэргийг хандивласан бөгөөд онцгой нөхцөл байдалд ашиглах тусгаарлах өрөө, техник хэрэгслийг бэлдэж бэлэн болголоо.

“Монголросцветмет” ТӨҮГ-ын зүгээс коронавирусын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах үеийн бэлэн байдлыг хангах зорилгоор ажиллагсдыг хамгаалах хэрэгсэл, амны хаалт, ариутгалын бодис зэргээр тогтмол ханган ажилласаар байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615917
1 эможи
Монголросцветме

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up