“1,072 хувьцаа авна, зарна“ гэсэн хуурамч мэдээлэл түгээж байсныг тогтоожээ
1,072 хувьцааны ногдол ашиг тараахтай холбоотой ээлжит мэдээллийг "Эрдэнэс Тавантолгой" компаниас хийлээ.
Өнгөрсөн гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 3-ны хооронд тус компанийн мэдээллийн төвийн 1800-1072 утсаар 1,842 хүн холбогдож мэдээлэл авсан бол 280 хүн биеэр очиж шаардлагатай мэдээллээ асууж, тодруулжээ.
Сүүлийн үед ЭТТ компанийн хувьцааг сошиал орчинд зарна, авна гэсэн мэдээлэл явсантай холбоотойгоор тус компани цагдаагийн байгууллагад хандаж, хуурамч мэдээлэл түгээсэн хэд хэдэн хуудсыг олж тогтоосон байна. Тухайн фэйсбүүк хуудсууд нь хандалтаа нэмэгдүүлэхээр худал мэдээлэл түгээсэн нь тодорхой болжээ. Иймд хувьцаа иргэнээс иргэний гарт дамждаггүй бөгөөд зөв мэдээллийн албан эх сурвалжаас авахыг анхааруулж байна.