1072 хувьцааны ногдол ашгийг тавдугаар сарын 1-ээс олгоно
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас ногдол ашигтай холбоотой асуудлаар ээлжит мэдээллээ өнөөдөр хийлээ.
“1072 Хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцог "Хувьцаа эзэмшигч иргэдэд мэдээлэл хүргэх, хувьцааны данс шалгах, данс нээх үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа хэдий ч “1072 Хувьцаа мэдээллийн төв”-д хандаж буй иргэдийн тоо их хэвээр байна.
2020 оны гуравдугаар сарын 16-23-ны хооронд 1800-1072 тусгай дугаартай лавлах утсаар 8,127 хүн холбогдсон бол мэдээллийн төвийн байранд 637 иргэн биеэр ирж мэдээлэл, зөвлөгөө авсан.
Ногдол ашгийг 2020 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгоно. Ногдол ашгийг тухайн иргэний банкны идэвхитэй дансанд нь шилжүүлэн олгоно. Ингэхдээ иргэн өөрийн хувьцааны данс нээлгэсэн брокерийн компанидаа хандаж хүсэлтээ гаргаж, өөрийн ногдол ашиг авах банкны дансаа баталгаажуулан бүртгүүлнэ. Энэ бүртгүүлсэн дансанд ногдол ашиг 2020 оны тавдугаар сарын 1-нээс хойш орно.
Ногдол ашигтай холбоотой мэдээллийг дараах таван эх сурвалжаас аваарай:
- www.ett.mn вэб сайт
- “1072 хувьцаа мэдээллийн төв” фэйсбүүк хуудас,
- 1800-1072 тусгай дугаар /энгийн утасны тарифаар/
- ЕТТ аппликейшн
- 158989 мессеж дугаар