Замын-Үүд боомтоор нүүрс ЭКСПОРТОЛЖ ЭХЭЛЛЭЭ
Коронавирустэй холбоотойгоор түр зогсоод байсан Монгол Улсын нүүрсний экспорт эхэлж буй гСангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ. Замын-Үүд боомтоор нүүрс тээвэрлэсэн автомашинууд халдваргүйжүүлэлт, ариутгалын холбогдох шаардлагыг ханган БНХАУ руу гарч эхэлжээ.
Гаалийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр Замын-Үүдийн боомтоор гуравдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл нийт 25 мянган тонн нүүрс тээвэрлээд байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаанаар бусад хилийн боомтуудаар нүүрс, газрын тосыг гуравдугаар сарын 15-ны өдрөөс экспортолхоор шийдвэрлэсэн ч бэлтгэл ажил хангагдвал наана нь эхлүүлэх чиглэл өгчээ.
Мөн нүүрс тээвэрлэлтийг онцгой нөхцөлд явуулахтай холбоотой заавар, журам боловсруулж аж ахуйн нэгж, байгууллагуудаар мөрдүүлэх, дотоодын болон экспортын тээвэр хийж байгаа иргэдээ халдварт өвчинд өртүүлэхгүй байх чиглэлээр урьдчилан сэргийлж, хяналт тавина гэж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн юм.









