Засаг даргын захирамжаар Петро Матад компанийн газрыг албадан чөлөөллөө

2019 оны 12 сарын 13

Arslan.mn

Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт бүтээгдэхүүн хуваах гэрээт Матад 20 талбайд газрын тосны хайгуул хийхээр хайгуулын өрөмдлөгийн ажлын төлөвлөөг батлуулан ажиллаж байгаа гэх Петро Матад компани нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийг хөндөн барилга байгууламж байршуулан 2 байршилд 6 га газрыг хууль бусаар ашигласан нь тогтоогдсон байна.

Тиймээс өнгөрсөн 5-р сараас буюу үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас нь эхлэн Дорнод аймаг болон Матад сумын зүгээс газар чөлөөлөх 2 удаагийн мэдэгдэл, 2 удаагийн захирамж хүргүүлсэн боловч Петро Матад компани дээрх шаардлагуудыг үл биелүүлсэн. Ийм учраас дараагийн шатны хуулийн арга хэмжээ буюу газрыг албадан чөлөөлөх Дорнод аймгийн Засаг даргын захирамж гарч энэ сарын 11-ны өдөр Петро Матад компанийн хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа газрыг цагдаагийн хяналтан дор чөлөөллөө.

Мөн газар чөлөөлөхөд гарсан зардал дээр байгаль орчинд учруулсан хохирлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгон тус компаниар нөхөн төлүүлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611539
2 эможи

keyboard_arrow_up