ФОТО: “ДИСКОВЕР МОНГОЛИА-2019” уул, уурхайн чуулганы онцлох зургууд

2019 оны 9 сарын 27

Arslan.mn

Уламжлал болгон явагддаг “Дисковер Монголиа-2019” Шангри Ла-д өнөөдөр эхэллээ. Эрдэс баялаг, уул уурхайн нэгдсэн энэ чуулганы нээлтэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Монголын уул уурхайн компаниудад өрсөлдөх чадварыг бий болгох нь” сэдэвт илтгэл тавих юм байна.  Түүнчлэн “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Уул уурхай салбар дахь төр хувийн хэвшлийн түншлэл” илтгэл тавина.

Онцлох сэдэв  гэвэл Оюу толгой компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Оюу толгой” төслийн явцын талаар илтгэл тавих юм байна.

“Дисковер Монголиа”-гийн үдээс хойшхи хуралдаан эрчим хүчийг онцолно.

“Дисковер Монголиа-2019” чуулганы сүүлийн хуралдаан “Монгол улсын хөгжлийг дэмжих нь” гэсэн сэдэв дор өрнөнө. Тус хуралдааны үеэр Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан “Нэгдсэн Ази хэмээх тодорхойлолт нь Монгол улсын хувьд ямар ач холбогдолтой вэ?” гэсэн сэдвээр илтгэл тавихаар болжээ. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608615
0 эможи

Зочин
2019-09-29 01:26
Зочин
2019-09-27 15:31
keyboard_arrow_up