“Эрдэнэс-Тавантолгой” компани менежментийн нэгдсэн тогтолцоо нэвтрүүлж байна

2019 оны 8 сарын 07

Arslan.mn

"Эрдэнэс-Тавантолгой” ХК Нэгдсэн менежментийн тогтолцооны хүрээнд ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо гэсэн гурван стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

2017 оноос эхэлсэн чанарын менежментийн нэгдсэн тогтолцоо нэвтрүүлэх ажлын хүрээнд Монголын Менежментийн зөвлөхүүдийн холбоо ТББ-аас зөвлөх үйлчилгээ авчээ. Одоогоор чанарын стандартыг баталгаажуулах аудитыг олон улсын “Афнор” группээс мэргэжлийн зөвлөхүүдтэй ажлын баг гүйцэтгэж байна.

Дээрх гурван тогтолцоог нэвтрүүлсний дараа хүний нөөцийн, мэдээлэл технологийн зэрэг стандартыг мөн нэвтрүүлнэ гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ.

Эх сурвалж: "Эрдэнэс-Тавантолгой”ХК
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606534
0 эможи

keyboard_arrow_up