Уурхайд ажиллаж байсан хоёр иргэн амиа алдав

2019 оны 8 сарын 06

Arslan.mn

Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн нутагт байрлах “Империал гоулд майнинг” компанийн уурхайн талбайд энэ сарын 4-5-нд шилжих шөнө осол гарч, хоёр хүн амиа алджээ. Уурхайн дэргэдэх хиймэл нуурын хашлага нурсны улмаас шахуургын шүүр цэвэрлэж байсан 42, 52 настай хоёр иргэн эндсэн гэдгийг аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв. Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Бямбадоржоор ахлуулсан, цагдаа, онцгой байдлын алба хаагчид оролцсон ажлын хэсгийнхэн ослын шалтгаан, нөхцөлийг тодруулахаар газар дээр нь ажиллаж байна.

“Империал гоулд майнинг” компанийн тус уурхайг энэ оны гуравдугаар сард аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгахад ТЭЗҮ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө гаргаагүй, аюулгүй байдлын үед хэрэглэх хөрөнгө төсөвлөөгүй, ажилтнуудыг амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулаагүй зэрэг цөөнгүй зөрчил илэрчээ. Тиймээс 12 заалт бүхий албан шаардлага өгч, улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг нь зогсоосон аж. Гэтэл тус компанийнхан хууль зөрчин, нууцаар үйл ажиллагаа явуулсан нь өнгөрсөн тавдугаар сард илэрсэн тул дахин шаардлага тавьж, тоног төхөөрөмжүүдийг нь битүүмжилсэн байна. Гэвч баяр наадам, иргэдийн амралт, аяллын үеийг далимдуулан тэд уурхайг дахин нууцаар нээж, ялангуяа шөнийн цагаар ажиллуулснаас осол гарсан бололтой. Хэрэг гарсантай холбогдуулан уурхайн эздээс мэдүүлэг тайлбар авчээ. Түүнчлэн осол гарсантай холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэнэ.

Эх сурвалж: unuudur.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606489
0 эможи

Зочин
2019-08-06 11:35
аймаар!
keyboard_arrow_up