Армандо Торрес: 2018 он үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдэж, хөгжил, дэвшил авчирсан жил байлаа
“Оюу толгой” ХХК 2018 оны жилийн тайлангаа өнөөдөр танилцууллаа.
2018 онд “Оюу толгой” ХХК 157 мянган тонн зэс, 248 мянган унци алт, 873 мянган унци мөнгөний агуулга бүхий 746 мянган тонн баяжмал борлуулж, 1,180 сая ам.долларын орлого олжээ.
Энэ нь 2017 онтой харьцуулахад 240 сая ам.доллараар буюу 26 хувиар орлого нь өссөн үзүүлэлт юм.
"Оюу толгой" компани нь Монгол Улсын өмнөд хязгаарт оршдог зэс, алтны уурхай бөгөөд зэсийн агуулгаараа дэлхийд тэргүүлдэг ордуудын нэг.
2018 он “Оюу толгой” компанийн хувьд ил уурхайн үйл ажиллагаа, гүний уурхайн бүтээн байгуулалтыг амжилттай урагшлуулж, компанийн нийгмийн үйл ажиллагаагаа хариуцлагатай хэрэгжүүлж, мөн нийгэм, орон нутгийн хөгжлийн хүрээнд Монгол Улсын хөгжлийг бодитой дэмжих зорилтоо тууштай үргэлжлүүлэн, өндөр амжилт гаргасан жил болсон байна.
“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “2018 он "Оюу толгой" ХХК-ий хувьд үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдэж, ажилчдын маань ур чадвар дээшилсэн, хөгжил, дэвшил авчирсан жил байлаа. Уурхайн үйл ажиллагаагаа явуулаад таван жил болж байгаа ч Оюу толгой нь Монголын эдийн засгийн чухал тулгуур төдийгүй, бизнесийн болоод нийгмийн тодорхой үзүүлэлтээрээ дэлхийн жишигт тооцогдох болсон. Бүх оролцогч талууддаа үр өгөөжөө нэмэгдүүлэхийн тулд бид цуцалтгүй, шаргуу хөдөлмөрлөн, үндсэн хүрээнд хүлээсэн үүрэг амлалтуудаа биелүүлсээр байна.
Жил бүр зургаа орчим хувиар өсөж байгаа Монгол Улсын эдийн засагт "Оюу толгой" компанийн гүйцэтгэх үүрэг асар их байгаа. Өнөөдрийн байдлаар бид бүхэн ДНБ-ий 11 хувьтай тэнцэх хэмжээний хувь нэмрийг оруулан ажиллаж байна” гэв.
ШУУД ҮЗЭХ:
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|