Тавантолгойн нүүрс тээвэрлэгчид өнөөдрөөс эхлэн ажил хаяжээ

2019 оны 5 сарын 06

Arslan.mn

"Баянзам" тээвэрчдийн холбоо, Нүүрс тээвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс өнөөдөр  ажил хаялт зарлаж байгааг мэдэгдлээ.

“Баянзам” тээвэрчдийн холбооны ТУЗ-ийн гишүүн П.Баярхүү:

“Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд өнөөдрөөс эхлэн ажил хаялт зарлаж байна. Одоо нүүрс тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа 170 орчим компани бидэнтэй нэгдэж байгаа гэдгээ мэдэгдээд байна.

Сүүлийн 14 хоногийн хугацаанд нүүрс тээврийн үнэ огцом уналаа. Нүүрсийг тонн тутмыг 115 юаниар зөөдөг байсан бол одоо 65 юаниар нүүрс зөөж байна. Тээврийн үнэ ингэж огцом унаснаар нүүрс тээвэрлэгч компаниуд ямар ч ашиггүй ажиллаж, үйл ажиллагаа доголдоход хүрлээ. Тиймээс бид ажил хаялт зарлаж байна.

Мөн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж байна. Хятадын талаас тээврийн үнийг унагаах ажлыг хийж байна. Иймд нүүрс худалдан авах, тээвэрлэх гэрээг шинэчилж, Засгийн газрын хуралдаанаар авч шийдэж өгнө үү. Мөн нүүрсний тээвэрлэлт, худалдан авалттай холбоотой нээлттэй хэлэлцүүлгийг тавдугаар сарын 13-ны дотор хийхийг шаардаж байна” гэв.

Arslan.mn

Arslan.mn

 

 

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603095
0 эможи

keyboard_arrow_up