ФОТО: Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагсдын 14 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна

2019 оны 5 сарын 03

Arslan.mn

"Эрдэс Баялаг-Эмэгтэйчүүд” Үндэсний чуулган-II арга хэмжээ  өнөөдөр  Төрийн ордонд болж байна.  

Энэ удаагийн чуулга уулзалт хүрээгээ тэлж, уул уурхайн салбараас гадна  геологи, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын эмэгтэйчүүд оролцож байгаагаараа онцлог юм. Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн үндэсний II чуулганд төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллаж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл болж 500 орчим эмэгтэй оролцож байна.

Arslan.mn

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас чуулганыг дэмжин ажилласан бөгөөд компанийн Жендэрийн хорооны гишүүд үндэсний чуулган зохион байгуулах ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, 50 гаруй төлөөллөө чуулганд оролцуулан, тусгайлан болох салбар хуралдааныг хариуцан ажиллаж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар уул уурхай, олборлолтын салбарт нийт ажиллагсдын 14 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Салбарын эмэгтэйчүүдийн холбоод болон бусад төрийн бус байгууллагууд идэвхжиж, жендерийн бодлого боловсруулах, бодлогын хэлэлцүүлэг хийх болон энэхүү чуулга уулзалтад идэвх санаачилга гарган оролцож байгаа нь “Уурхайчин эмэгтэйчүүд хөгжлийн төлөө” чуулганы үр дүнгүүд эхнээсээ гарч ирж буйг харуулж байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnГЭArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603027
0 эможи

keyboard_arrow_up