“Эрдэс Баялаг-Эмэгтэйчүүд” Үндэсний чуулганд компанийн 50 гаруй төлөөлөл оролцоно
"Эрдэс Баялаг-Эмэгтэйчүүд” Үндэсний чуулган-II арга хэмжээ 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Төрийн ордноо болно. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас зохион байгуулж буй уг арга хэмжээнд оролцож буй бүсгүйчүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ илгээж, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар чуулганыг нээж үг хэлнэ.
"Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас чуулганыг дэмжин ажилласан бөгөөд компанийн Жендэрийн хорооны гишүүд үндэсний чуулган зохион байгуулах ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, 50 гаруй төлөөллөө чуулганд оролцуулан, тусгайлан болох салбар хуралдааныг хариуцан ажиллах юм.
Компаниас зохион байгуулж буй салбар хуралдаан нь "Засаглал ба эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн нөлөө” сэдвийн дор явагдах бөгөөд "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн улсын эдийн засагт оруулах хувь нэмэр”, "Эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо” "Компанийн засаглал ба эмэгтэйчүүд” гэсэн илтгэлүүдийг компанийн төлөөлөл тавих юм.
Уул уурхайн салбарын эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэсэн хоёр дахь удаагийн арга хэмжээнээс зөвлөмж дүгнэлт, уриалга гарснаар өндөрлөнө.
Чуулганд оролцож буй бүсгүйчүүддээ амжилт хүсье!
Эх сурвалж: "Эрдэнэс-Тавантолгой” ХК
|