“Рио Тинто“ залилангийн хэргээр Манхэттэний шүүхэд үргэлжлүүлэн шалгагдана

2019 оны 3 сарын 19

"Рио Тинто" залилангийн хэргээр Манхэттэний шүүхэд үргэлжлүүлэн шалгагдана

Өчигдөр буюу даваа гарагт Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн шүүгч "Рио Тинто" компаниас гаргасан АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооны мэдүүлсэн заргыг буцаах хүсэлтийг түдгэлзүүлсэн болохыг "Ройтерс" агентлаг мэдээллээ.

2017 оны аравдугаар сард Нэгдсэн улсын Үнэт цаас, биржийн хороо "Рио Тинто"-ийн гүйцэтгэх захирал асан Том Албаниз болон санхүү хариуцсан захирал асан Ги Эллиотт нарыг Мозамбик улс дахь нүүрсний уурхайн төсөл дээр хөрөнгө оруулагчдаа залилсан гэж буруутган шүүхэд зарга мэдүүлж байв.

Манхэттэн дүүргийн шүүгч Аналиса Торрес зарга мэдүүлэгчийг цаашид нэхэмжлэл гаргаж болно гэж үзсэн тул Албаниз, Эллиотт нар компаний хагас жилийн тайланг гаргахдаа алдагдлаа нууж хөрөнгө оруулагчдад худал мэдээлэл өгсөн гэх заргын дагуу үргэлжлүүлэн шалгагдах аж. 

Хөрөнгийн зах зээл дэх үнэлгээ нь 93 тэрбумыг давсан "Рио Тинто" нь  АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооны онилсон томоохон байнуудын нэг болохыг "Ройтерс" онцолсон байна. 

Тус байгууллагын олж тогтоосноор Англи, Австралийн уул уурхайн магнат "Рио Тинто" 2011 онд 3.7 тэрбум ам.доллараар худалдаж авсан Мозамбик дахь нүүрсний ордуудаа гурван жилийн дараа 50 сая ам.доллараар худалдаж, их хэмжээний алдагдалтай наймаа хийснээ хөрөнгө оруулагчдаасаа нуусан аж. Ингэснээрээ тэд АНУ-ын  хөрөнгө оруулагчдаас багаар бодоход 5.5 тэрбум доллар босгосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601268
0 эможи

Зочин
2019-03-19 15:03
Manaihaan unshitsgaaj l baaidag baigaadaa. ...darga nar maani....
keyboard_arrow_up