Шатахууны үнэ 2000 төгрөгт хүрсэн байхад сайд нь “БУУРЧ БАЙГАА” гэж мэлзэв

2018 оны 10 сарын 25

Шатахууны үнэ 2000 төгрөгт хүрсэн байхад сайд нь “буурч байгаа” гэж мэлзэв

Уржигдар орой  “Маргаашнаас эхэлж шатахууны үнэ дахин нэмэгдэнэ” гэсэн албаны бус мэдээллийг цахим сүлжээнд түймэр ассан аятай дэгдээсэн. Тэгвэл өнөө өглөө гэнэтийн бэлэг болгож зарим шатахуун түгээх станцууд АИ-92 шатахууны үнээ нэмсэн харагдав.

Тухайлбал, хотын захуудаар 2000 төгрөгт хүрчээ. Тодруулбал, өнгөрсөн шөнө “Тэс петролиум” ШТС үнээ нэмсэн байна.

Харин өнөө өглөө хэвлэлийн бага хурал хийсэн салбарын сайд Д.Сумъяабазар шатахууны үнэ харьцангуй буурч байгаа гэж улайм цайм худал хэлэв.

Тэрбээр “.Шатахууны үнэ ард иргэдийн нуруун дээр ачаа болж байгаад санаа зовж байна. Шатахууны үнийн өсөлт болон бусад дагалдах өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний дагаж өсөж байна. Гэхдээ шатахуун үнэ харьцангуй буурч байгаа” гэжээ.

Арай ч дээ, өнгөрсөн шөнө 2000 төгрөгт хүрсэн мэдээллийг салбарын сайд нь мэдээгүй, сонсоогүй юу, эсвэл мэдсээр байж худлаа хэлж мэлзэв үү.

Эх сурвалж: OLLOO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
596468
2 эможи

Үхэрнүүд
2018-10-25 15:44
Сүх далайтал үхэрнүүд амгалаан
keyboard_arrow_up