Оюу толгойн гүний уурхайд осол гарч, 505 уурхайчинг аюулгүй гаргажээ

2018 оны 10 сарын 16

Холбоотой Зураг

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюу толгойн гүний уурхайд өчигдөр осол гарчээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Жавхлант” багт “Оюу толгой” ХХК-ий гүний уурхайн нэгдүгээр босоо аманд /1483 метрийн гүнд/ дунд оврын  LO-055 улсын дугаартай JCВ загварын дугуйт ачигч аравдугаар сарын 15-ны өглөөний 09.30 цагт шатсан байна. Улмаар утаажилтын бүсээс 505 уурхайчинг аюулгүй гаргасан аж. 

Осол гүний уурхайд автомашин шатсанаас болж гарсан байна. Одоогоор Австралиас ослын шалтгаан нөхцөлийг тогтоох бүрэлдэхүүн ирээд ажиллаж байгаа юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596058
0 эможи

keyboard_arrow_up