“Магнай трейд”-ийн захирлыг цагдан хорьжээ
2018 оны 10 сарын 09
“Магнай трейд”-ийн захирал Р.Ганзоригийг өнөөдөр цагдаагийн байгууллагаас саатуулан хорьжээ.
Зарим мэдээллийн хэрэгслээр түүнийг үгсэн хуйвалдаж бензинийн үнийг нэмсэн гэсэн үндэслэлээр ийнхүү баривчилсан гэх мэдээлэл цацагдсан.
Албаны эх сурвалжаас энэ талаар тодруулахад "Р.Ганзоригийг цагдан хорьсон нь үнэн, гэхдээ ямар үндэслэлээр баривчилсан талаар мэдээлэл алга байна” гэсэн хариулт өглөө.
Цагдан хорих саналаа 48 цагийн дотор шүүхэд хүргүүлснээр түүнийг хорих эсэхийг шийдэхийг шийдэх шүүх хуралдаан болох юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
595762
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс