УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын компани Туул голоос алт олборлож байна
Байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл" Төрийн бус байгууллага Төв аймгийн Заамар болон Булган аймгийн Бүрэгхангай суманд ажиллаж, Туул голын гольдрилд алт олборлож, хууль зөрчиж байгаа гурван компанийн үйл ажиллагаатай танилцсан талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
1. Эдгээр компанийн нэг болох "Монполимет" ХХК нь УИХ-ын гишүүн Ц Гарамжавын компани юм. Тус компани удаа дараа хууль зөрчиж голын гольдрилд алт олборлон байгаль орчныг сүйтгэсээр байгаа бөгөөд хууль санаачлан баталдаг УИХ-ын гишүүн өөрөө ийнхүү хууль зөрчиж, байгаль орчинд хохирол учруулсаар байгаа нь ёс зүйтэй үйлдэл мөн үү?
2. Өнөөдрийн хэвлэлийн хурлаар дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад дараах шаардлага, саналыг хүргүүлж байна
Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай суманд хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа дээрх компаниудын үйл ажиллагааг нэн даруй зогсоолгож, байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулна уу.
Цаашид байгаль орчныг хамгаалах чиглэлд манай "Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл" ТББ Байгапь орчны сайд Н Цэрэнбат таньтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа үүгээр илэрхийлж байна.
Хэрэв бидний тавьж буй шаардлагыг эс биелүүлэх аваас сайд Та огцрох хэрэгтэй гэж үзэж байна.
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
|