Та 1072 хувьцаа эзэмших эрхээ баталжуулсан эсэхээ ЭНД-ээс шалгана уу
-1.8 сая иргэн 1072 хувьцаа эзэмших эрхээ баталгаажуулаагүй байна-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг 2 сая 511 мянган иргэн эзэмшдэгээс 623 мянган иргэн хувьцаа эзэмших эрхээ нээлгэсэн байна. 2018 оны дөрөвдүгээр сард тус компани "1072 хувьцаа мэдээллийн төв"-ийг байгуулсан. Төв байгуулснаас хойш 15 мянга орчим хүнд зөвлөгөө мэдээлэл өгсөн бол 393-хан хүнд хувьцааны ногдол ашиг авах эрхийг нээж өгсөн. Тэгэхээр иргэд энэ дээр хариуцлагагүй хандаж байна гэсэн үг. Бид энэ асуудлаар брокерийн компаниудтай хамтарч ажиллаж байгаа" хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ярилаа.
1072 хувьцаа амилах боломж, санхүүгийн суурь нь үүслээ. Өнөөдрийн байдлаар компанийн цэвэр ашиг 373.3 тэрбум төгрөгөөр тогтоогдсон. Иргэд хувьцаа эзэмших эрхээ нээлгэснээр энэ хувьцаа амь орж, ашиг хүртэх эрх үүсдэг юм. Иргэд өөрийн санаачилгаар хувьцаагаа нээлгэхийг уриалж байна.
Өнөөдрөөс эхлэн 1072 хувьцаа эзэмших эрх нээх компанит ажлыг эхлүүлж байна. Энэ ажлыг бүх аймаг, дүүрэг, сум, хороо багуудад ажиллуулна хэмээн мэдээлэв.
Иргэн Та Монгол Улсын Засгийн Газраас олгосон "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн эсэхээ ЭНД дарж шалгана уу.
Хэрэв бүртгүүлээгүй бол дараах зааврын дагуу бүртгүүлээрэй.