П.Баттөр: Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн 200 сая төгрөгөөр байраа засаж, 280 сая төгрөгөөр машин авч унасан

2018 оны 6 сарын 19

Arslan.mn

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн ҮЭХ-ны дарга П.Баттөр тус үйлдвэрт өрнөөд буй хууль бус үйл ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тус ҮЭХ-ноос үйлдвэрт хийгдэх гэж байсан хууль бус томилгоо, бусад үйлдлүүдийг зогсоохыг шаардаж, жагсаал зохион байгуулснаас үүдэн хагас сарын өмнөөс П.Баттөрийг  үйлдвэрт нэвтрүүлэхгүй байгаа аж. Түүгээр зогсохгүй тамгыг нь авах гэж өрөөнийх нь хаалга, сейфийг эвдэж, тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй зэргээр Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль болон хүний эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн тэрбээр сэтгүүлчдэд мэдээллээ. 

“Эрдэнэт үйлдвэр”-ийн ҮЭХ хууль бус хэмээн үзэж нэгдүгээрт, үйлдвэрийг бүхэлд нь “Стандарт” банкны барьцаанд тавьсан хүмүүс энэ өрөө үйлдвэрийн хөрөнгөөр биш, өөрсдөө төлөх ёстой гэсэн шаардлагыг тавиад байгаа аж. Хоёрдугаарт, “Эрдэнэт үйлдвэр”-т бүтцийн өөрчлөлт хийхийг хориглосон шүүхийн шийдвэр гарсан байхад бүтцийн өөрчлөлт нэрийдлээр хууль бус томилгоонууд хийснийг буруутгаад байна.

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” нь хоногт 5.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өдөрт 1.6 тэрбум төгрөгийн татвар төлдөг бөгөөд 2017 онд л гэхэд улсын төсөвт 600 гаруй тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 320.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Гэвч уурхайчдын хөдөлмөрөөр бүтсэн энэ мөнгөөр үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн тансаглаж, 200 сая төгрөгөөр байраа засаж, 280 сая төгрөгөөр машин авч унасан байсан бол Нийгмийн асуудал эрхэлсэн захирлыг хууль бусаар томилоод, үйлдвэрийн мөнгөөр байр авч өгч, засварыг нь хийж, “Таван богд” компаниас 231 сая төгрөгөө машин авч өгсөн. Гэвч ҮЭХ-ноос үндэслэлтэйгээр гаргаж өгсөн цалин нэмэх хүсэлтийг хүлээж авахгүй байгаа тухай П.Баттөр хэвлэлийн бага хурлын үеэр ярилаа. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
1
angry an post
5
58676
13 эможи

Зочин
2018-06-26 20:24
Үнэн ш дээ үйлдвэрийн удирдлагууд одоо бүр давараад өөрсдийн хөө хүссэнээрээ хамтын гэрээг хийхийн тулд албаар Төгсбаяр гэдэг бууны нохойгоо турхирч хууль бус үйлдэлүүд дахин дахин хийж ажилчид ын сонголтыг үл хүндэтгэж байна
zochin
2018-06-20 11:30
ue uede dandaal ingj bugd udsen. urd urdiin erdenetin darga tsergud bugd oorsdin hunee tavij hamtdaa iddeg
Зочин
2018-06-20 00:48
Эрдэнэт үйлдвэрийн захирал Бадамсүрэн болон бусад захиралууд н хуулиндаа захирагддаггүй улсын өмчийг өөрийн дураар ашиглаж шамшигдуулдаг улсынхаа eрөнхийлөгчөөсөө илүү давуу эрхтэй монгол улсын хуулиудыг уландаа гишгэдэг eрөнхийлөгчөөс давуу эрхтэй улсын хөрөнгийг амин хувьдаа завшсан эрх дархтай агуу Эрдэнэт үйлдвэрийн эзэд оффшорчид гэдгээ ард түмэндээ ажилчиддаа баярхаж байна даа
Нэргүй
2018-06-19 23:44
Энэ хүнд үнэн гэж алга ! Үйлдвэрийн ҮЭХ-ны нэр хүндийг унагасан ховын чанартай мэдээлэл хийж хар хортой утаа суунаглуулаад явахынмаа болиосой.
keyboard_arrow_up