АТГ Оюу Толгой төслийн санхүүгийн мэдээллийг гаргаж өгөхийг шаарджээ

2018 оны 3 сарын 14

Arslan.mn

Монгол улсын Авлигатай Тэмцэх Газар Туркойз Хилл компанид Оюу Толгой төсөлтэй холбоотой санхүүгийн мэдээлэл гаргаж өгөх шаардлага хүргүүлсэн тухай тус компаниас өчигдөр мэдээлжээ.

Шаардлагад “Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаар 2009 онд хэлэлцээр хийж байх үед албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан эсэхийг шалгах ажлын хүрээнд” гэж зорилгоо тодорхойлсон байна.

Харин АТГ-ын шаардлагад Оюу Толгой төслийг өөрийг нь шалгах тухай агуулга байхгүй байна гэж Туркойз Хиллийн мэдэгдэлд дурджээ.

Монголын говьд алт, зэс олборлох Оюу Толгой төслийг Туркойз Хилл компани хэрэгжүүлдэг. Тус компанийн 34 хувийг Монгол улсын засгийн газар эзэмшдэг юм.

 

Эх сурвалж: Turquoise Hill

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54839
0 эможи
keyboard_arrow_up