ЭРДЭНЭТИЙН 51 хувь ТӨРИЙН мэдэлд бий юу?

2018 оны 1 сарын 26

 

Өнөөдөр Эрдэнэтийн хувьцаа анхаарал татсан сэдэв байсаар байна. 49 хувийн асуудал 2 жил маргаантай, улс төржсөн байдлаар өрнөж байгаа бол Эрдэнэтийн 51 хувийн асуудал ярианаас гадуур өнгөрөх учиргүй юм. Өнөөдөр Эрдэнэтийн 51 хувь төрд байгаа юу? Байхгүй юу? гэдэг асуултанд хариулт хайж байна....

Эрдэнэтийн 51 хувь төрд байгаа гэвэл бас өрөөсгөл... Жаст" группийн захирал асан Ш.Батхүү хуурамч бичиг баримт бүрдүүлэн 2009 онд "Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн "Стандарт” банкнаас 140 сая ам. доллар зээлсэн удаатай. Ингээд Монгол Улсын Засгийн газар өрөнд орж Арбитрын шүүхэд дуудагдах болсон. Энэ маргаан ч өнөөдрийг хүртэл үргэлжилсээр...

Эрдэнэтийн 51 хувийг Ч.Сайханбилэг, Н.Алтанхуягийн Засгийн газар хоёр хувааж, нэг хэсгийг нь төрийн өмчийн хороо, нөгөө хэсгийг нь сангийн яамд харъяалуулсан. Ингэснээр нөгөө 51 хувь хоёр болж хуваагдаж. Харин одоо нэгтгэсэн гэх боловч Эрдэнэтийн 51 хувийн ногдол ашиг хаашаа орж байна вэ?

Хуурам ч байсан жинхэнэ байсан ч нэгэнтээ Эрдэнэт үйлдвэрийг барьцаалаад зээл авчихсан. Одоо шүүхийн шатанд яваа энэ үед хэрвээ "Стандарт” банкны хохирлыг Монголын засгийн газар барагдуулж чадахгүй бол Эрдэнэтийн 51 хувиа алдах эрсдэлтэй. Одоо эрх барьж байгаа нам 51 хувийг төрийн мэдэлд байгаа гэх боловч үнэндээ ОУ-ын арбитрийн шүүхийн маргаан эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Эх сурвалж: ТӨР.МН

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52935
0 эможи
keyboard_arrow_up