А.БАТПҮРЭВ: ШАТАХУУНЫ ҮНЭ ӨСӨХ болсон хамгийн том шалтгаан нь ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН нэмэгдэл

2018 оны 1 сарын 15

Arslan.mn

Шатахууны үнийн талаар зарим компанийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Петровис Ойл ХХК-ийн Маркетингийн хэлтсийн дарга А.Батпүрэв "76 хувь нь импортын үнэ, 23 хувь нь татвар, үлдсэн нэг хувьд нь компаниуд үйл ажиллагааны зардал, ашигаа багтаах ямар ч боломжгүй болчихоод байна. 

Олон улсын зах зээл дээр үнэ буухад дотоодын захад мэдрэмж байдаггүй нь манай үнийн зохицуулалттай холбоотой. 

2015 онд дэлхийн зах зээл дээр үнэ буугаад манайд яагаад үнэ буурахгүй байсан бэ гэвэл онцгой албан татвар нэмэгдэж байсан. Олон улсын зах зээл дээрх үнийн хямдралын үеэр засаг онцгой татвараар төсвийн орлогоо нэмэгдүүлж ирсэн. Харамсалтай нь 2017 оноос хойш үнэ ч, татвар ч өсөөд байна.

Зарж байгаа газруудад гэнэтийн ачаалал үүсч, ердийн үед борлуулдгаас хэд дахин өсөөд нөөц нь дууссан.

Үнэ өсөхөөс өөр аргагүй болсон шалтгааны хамгийн том нь онцгой албан татварын нэмэгдэл. Мөн дэлхийн зах зээл дээрх үнэ. Дараагийн шалтгаан нь ам.долларын ханш юм" гэв.

"НИК" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат "Нийт онцгой албан татварын хэмжээ тонн тутамдаа 180-290 мянга болж нэмэгдлээ. Дэлхийн зах зээл дээрх үнэ 70 ам.долларт ирж өслөө. Үүнээс болоод компаниуд алдагдалтай ажиллаад эхэлчихлээ. Харамсалтай нь үнийн зөвлөл энэ асуудлыг шийдэхгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Бид өргөн хэрэглээний шатахууны үнэ нэмээгүй. Тансаг зэрэглэлийн шатахууны үнийг 100 гаруй төгрөгөөр нэмсэн. Гэхдээ энэ нэмэлт алдагдал хаах хэмжээний биш.

Манай компани Улаанбаатар хотод 40 ШТС ажиллуулж байна. Одоогийн байдлаар 3 ШТС дээр жилдээ хийдэг урсгшал засвараа хийж байна. Бүх ШТС ажиллахгүй, засвартай гэсэн зүйл байхгүй. Бусад компанийг би мэдэхгүй юм. 

Үнийн зөвлөл хуралдахгүй явсаар 12 дугаар сар болсон. Байдал хүнд байгааг бид албан бичгээр ч мэдэгдэж байсан. Тэгэхэд 12 дугаар сард алдагдал хүлээчих гэсэн. 12 дугаар сарын сүүлээр үнийн зөвлөлийн хурал товлогдсон ч ирц бүрдээгүй.

Таван компанийн төлөөлөл цагтаа ирж, хурлыг яаралтай эхлүүлэхийг шаардсан ч товлогдсон цагтаа болоогүй. Нэгдүгээр сарын 9-нд болсон хурал дээр тодорхой шийдэл гараагүй. Компаниудын алдагдлыг судлах Ажлын хэсэг байгуулах санал гаргаад шийдсэн. 

Бид улсаас мөнгө нэхэхгүй байгаа.

Шатахууны төрлөөс хамаараад литр тутамдаа 250-350 төгрөгийн алдагдал яригдаж байна. Цаашид энэ хэмжээ томорно. ШТС дээр ачаалал нэмэгдэж байгаа учраас нөөцийн хугацаа төдий хэмжээгээр багасна. Цаашид хомсдол үүсэх вий гэсэн болгоомжлол байна" гэв.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52338
0 эможи
keyboard_arrow_up