Шатахууны үнийг үндэслэлгүй нэмбэл орлогын 6 хувьтай тэнцэх мөнгөн дүнгээр торгоно
Засгийн газраас автобензины онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбоотой ШТС-ууд хязгаарлалт хийж эхэлсэн. Үүнийг ШӨХТГ-аас хязгаарлалт хийх нөхцөл үүссэн үү гэдгийг шалгаад зарим аж ахуйн нэгж байгууллагууд шатахууны хомсдол үүсгэж байгааг тогтоосон.
"Жижиглэнгийн үнээр борлуулж буй ШТС-ууд үнээ өсгөх, хомсдол үүсгэх эрх зүйн үндэслэл байхгүй. Хязгаарлалт хийсэн компаниудын холбогдох албаны хүмүүсийг бид дуудаж уулзсан. Мөн хомсдол үүсгэхгүй байх зөвлөмжийг импортлогч компаниудад хүргүүлээд байна. Зохиомол хандалт үүсгээд шатахууны үнийг зориудаар нэмсэн бол аж ахуйн нэгжүүдийг Өрсөлдөөний тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчлийн төрлөөс хамаарч өмнөх жилийн борлуулсан орлогын 4 болон 6 хувьтай тэнцэхүйц мөнгөн дүнгээр торгох заалттай” гэдгийг тус газрын дарга мэдэгдээд буй.
Манай улс дунджаар ердийн хэрэглээний 38-40 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа аж.