LIVE: “МОНГОЛЫН ЗЭС УЛС ТӨРИЙН ЗОЛИОС БОЛЖ БАЙНА“
"Монголын зэс корпораци" ХХК-иас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
"Монголын зэс" компаниЗасгийн газартай болон түүний ажлын хэсэгтэй ямарваа нэгэн байдлаар гэрээ хэлэлцэл хийгээгүй гэдгийг албан ёсоор хэллээ.
"Монголын зэс корпораци" ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар "Засгийн газрын нэр бүхий гишүүд хэвлэлийн хурал хийж манай компанийг Засгийн газартай гэрээ хийсэн мэтээр мэдээлсэн. Бидний зүгээс Засгийн газартай ямар нэгэн гэрээ хийгээгүй. Бид улстөрийн хугацаатай амлалтын золиос болж байна.
Өнгөрсөн дөрөв дэхь өдөр Засгийн газар гэнэт хурал хийж шийдвэр гаргаж байгаа нь бас амлалттай холбоотой. Засгийн газар Дээд Шүүхийн шийдвэрийг давж, үгүйсгэж байгаад харамсаж байна. Засгийн газрын зарим гишүүдийн хэлж байгаагаар буруу авсан гэж үзэж байгаа бол шүүхэд хандах эрх нь Засгийн газрын гишүүд болон тэдгээрийн агентуудад бий. Үндсэн хуулийн цэц дээр маргаан явагдаж байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа.
Нэр бүхий иргэд өнгөрсөн 2017 оны хавар Үндсэн хуулийн цэцэд хандсан байсан. Гэтэл энэ маргаан явж байхад Засгийн газар хоёр ч удаа Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар шийдвэр гаргаж байгаад гайхаж байна. Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж дээр Засгийн газар нь хууль дээдлэх түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг. Гэтэл Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлсэнгүй. Бид Засгийн газарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүсэлт тавьсаар ирсэн. Дээд шүүхийн шийдвэр гарч, хувьцааны бүртгэл сэргэсний дараа ТУЗ-ийн хурлаа хийж асуудал шийдэгдлээ гэж бодож байсан.
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан гэрээ хэлцэл маань Английн хуулиар хийгдсэн. Ямарваа нэгэн маргаан байвал олон улсын арбитрын шүүхэд очихоор байгаа" гэлээ.
"Монголын зэс корпораци" ХХК-ийн өмгөөлөгч н.Батбаяр Засгийн газрын шийдвэрийн хувьд Төрөөс хувийн өмчийг хууль бусаар хурааж авсан нийгэмшсэн агуулгатай шийдвэр гарсан гэж үзэж байна.
Улстөрчдийн амлалтаа биелүүлэх зорилгоор хийж байгаа Эрдэнэт үйлдвэрийн асуудал ард түмэнд хор хохиролтой. Өнөөдрийг хүртэл бид Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар Засгийн газартай хийх уулзалт дуусаагүй гэж бодож байсан. Дээд шүүхийн тогтоолыг Засгийн газрын тогтоолоор залруулаад хүчингүй болгож байна. Эдгээр хууль бус үйлдлүүд дахин давтагдаж байна. Өнөөдрийн энэ үүсээд байгаа нөхцөл байдал "Монголын зэс компани”-ийн эрх ашиг гэхээсээ илүүтэй хувь хүн болгоны эрх ашигт нөлөөлж байгаа хоорондын маргаан юм.
АРСЛАН.мн Arslan mn
"Монголын зэс" компаниас хэвлэлийн бага хурал зарлалаа
Posted by АРСЛАН.мн Arslan mn on Thursday, January 4, 2018
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|