“ХАРИУЦЛАГАТАЙ БИЧИЛ УУРХАЙН ТӨЛӨӨ ХАМТДАА“ үндэсний чуулган болж байна
Уул уурхай, хүнд үйлдвэрлэлын яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл хамтран “Хариуцлагатай бичил уурхайн төлөө хамтдаа” үндэсний чуулганыг зохион байгуулж байна.
Чуулганы зорилго нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон журам, дүрэм, аргачлалыг хэрэгжүүлэх талаар аймаг, сумдын орон нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын удирдлагууд, бичил уурхайчдын төлөөлд нэгдсэн ойлголт өгөх юм. Мөн холбогдох хууль, дүрэм жрмын хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх, хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг таслан зогсоох, өөр ажлын байранл бичил уурхайчдыг шилжүүлэх боломж, алтны худалдааг албажуулах зэрэг асуудлын талаар хэлэлцэхэд чуулганы гол зорилго оршиж байна.
Тус чуулганд УУХҮЯ, БОАЖЯ, ХНХЯ, ЭМЯ, АМГТГ, Монголбанк, ЦЕГ, Үндэсний статистикийн хороо зэрэг төрийн байгууллагууд, бичил уурхай бүхий аймаг, сумдын удирдлага, холбогдох албан тушаалтан, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, сургалтын байгууллага, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо, орон нутгийн бичил уурхайчдын төлөөлөл зэрэг 20 аймаг, 78 сумдаас 250 гаруй хүн оролцож байна.
Чуулганыг нээж Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал үг хэлсэн юм. Тэрээр “Салбар нь манай улсын эдийн засагт шийдвэрлэх байр суурь эзэлж байгаа учир салбарын үйл ажиллагаа хэдий чинээ ил тод, хариуцлагатай байна тэр хэмжээгээр улсын эдийн засагт нөлөөлнө. Уул уурхайд тулгамдаад байгаа асуудлын талаар хууль бусаар хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааг эрх зүйн зохицуулалттай болох талаар үе үеийн Засгийн газар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлснээр өнөөдрийг хүрсэн. Гэсэн хэдий ч бичил уурхайн үйл ажиллагаа төдийлөн хууль тогтоомжийн дагуу бүрэн цэгцэрч албажаагүй, хууль бус ашигт малтмал олборлох үйл ажиллагаа үргэжилсээр байгаа нь бидний хувьд сорилт хэвээр байсаар байна. Тухайлбал, бичил уурхайгаар олборлосон алтыг орон нутагт сорьц тотохх, худалдан авах, Монголбанкинд тушаалгах эрх зүйн зохицуулалт одоогоор бүрдээгүй байгаа нь бидний шийдвэрлэх шаардлагатай асуудлын нэг юм” гэлээ.
АРИ