Нүүрсний салбарынхан алдаа оноогоо дэнсэлж байна

2014 оны 2 сарын 21

Энэ салбар ямар замаар хэрхэн хөгжиж, хаанаас ямар хөрөнгө оруулалт татах боломж байна, хууль эрх зүйн орчин ямар байна гэдэг асуудлуудаа төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид Coal mongolia олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтаар ярилцдаг билээ. хар алт гэгддэг энэ баялгаа эдийн засгийн эргэлтэд зөв менежментээр оруулахаас манай улсын ирээдүйн хөгжил ихээхэн шалтгаална.

 

Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурч, манай улсын хувьд нийлүүлэлт буурсан тааруухан үзүүлэлттэй байгаа. Гэсэн хэдий ч нүүрсний салбар хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан хэвээр байгаа гэдгийг Coal Mongolia 2014 уулзалт баталж байна. Дөрөв дэх жилдээ болж буй энэхүү хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад найман орны мянга гаруй төлөөлөгч оролцож уул уурхайн ханган нийлүүлэлтийн 55 компани үзэсгэлэнгээ дэлгэжээ.
Тус уулзалтаар манай улсын нүүрсний салбарыг хойш чангааж байгаа нэг зүйл нь өрсөлдөх чадвар. Өрсөлдөх чадвар сул байгаагаас манай улсын нүүрсний экспорт өнгөрсөн жилээс эхлэн буурсан гэхэд болно. Манай нүүрсийг гол худалдан авагч болох Хятад улс өнгөрсөн жил импортын нүүрснийхээ нийлүүлэлтийг бууруулаагүй байхад манай нүүрсний экспорт эрс багассан. Манай улсад ТЭЗҮ нь батлагдсан нүүрс боловсруулах есөн төсөл байгаа ажээ. Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган техник, технологи, ложистикийн асуудлыг шийдэж, монгол нүүрсний өрсөлдөх чадварыг сайжруулахад бүх талаар дэмжиж ажиллана гэдгийг хэлж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
458
0 эможи
keyboard_arrow_up