Уул уурхайн салбарын хүрээнд Хэн, юу хэлэв?

2014 оны 6 сарын 03

Уул уурхайн салбарын хүрээнд өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн тухай танд хүргэж байна.  / 2014.05.28-2014.06.03 /

 


Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган: Цайдам нуур, гацууртын ордыг эзэмшигчдийн хүсэлтээр стратегийн ордод авсан

Цайдам нуурын нүүрсний ордыг Цэцэнс Майнинг энд Энержи компани эзэмшдэг. Энэ компани нүүрс хийжүүлэх, шингэрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж буй юм билээ. Тэгээд төртэй хамтарч ажиллах санал тавьж байгаа /Ардчилал 2014.04.29 105/
- Шатдаг занарын төсөл хэрэгжүүлэх компаниудыг зарим татвараас 2018 он хүртэл чөлөөлнө Газрын тосны салбарт нэг чухал шийдвэр гарсан. Уламжлалт бус эх үүсвэрээс газрын тос гарган авах үйл ажиллагаа явуулах компаниудын оруулж ирэх бараа материал, техник, тоног төхөөрөмжийг гааль болон, НӨАТ-аас 2018 он хүртэл чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Бүх эх үүсвэрээс газрын тосны бүтээгдэхүүн гарган авч, дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй цаашид экспортлох зорилготой./ Өнөөдөр 2014.05.29 126 /
- Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган: Оюутолгой компани хариу өгсөнгүй Өнөөдрийг хүртэл бид Оюутолгой төсөлд хатуурхсан байр суурь гаргаж байгаагүй. Манай зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлсээр байгаа  /Зууны мэдээ 2014.05.29   124/
УУЯ Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид: Хятад нүүрс ихээр нөөцөлсөн тул үнэ нь унасан

Хятад манай ашигт малтмалын гол худалдан авагч. Тус улсын импортын нөөц ч нэмэгдсэн. Зах зээл эрэлт нийлүүлэлтээр зохицуулагддаг тул нөөц дундрахаар үнэ өснө. /Ардчилал 2014.06.03/

 

 

Газрын тосны дарга Г.Өлзийбүрэн: Шатахуун нийлүүлэлттэй холбоотой хүндрэл гарахгүй

Импортлогч компаниуд Роснефть-тэй Сингапурын биржийн ханшаар гэрээ байгуулсан. Энэ нь 50-100 доллараар хямд. Жилийн өмнөхөөс 300 доллараар хямд өртөг. /Өдрийн шуудан 2014.05.28 103/

 


Монголын экспортын холбооны гүйцэтгэх захирал С.Тэгшжаргал: Монгол, Монголтойгоо өрсөлдөж баялгийнхаа үнийг унагаад байна

Манай нүүрс экспортлогч компаниуд хоорондоо өрсөлдөж үнэ унагах хандлага ч байгаа. Ялангуяа засгийн газар нүүрсний үнийг тогтоож, урт хугацаатай гэрээ байгуулах нь бас сөрөг нөлөөлөл дагуулдаг талтай./ Ардчилал 2014.05.30 106 /

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3932
0 эможи
keyboard_arrow_up