Уул уурхайн салбарын хүрээнд өнгөрсөн долоо хоногт Хэн, юу хэлэв?

2014 оны 5 сарын 08

Уул уурхайн салбарын хүрээнд өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн тухай танд хүргэж байна.

 

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Газар нутгийн 20 орчим хувьд хайгуул хийнэ Урт нэртэй хууль Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 17 орчим эзэлж байгаа. Харин зөвшөөрөгдсөн газар гэдэг нь урт нэртэй  хууль дээр талбайтай давхцахгүй-Уул уурхайн сайд Д.Ганхуяг:Төсөл батгагдсанаар эдийн засагт олон эерэг үр дүн гарна Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчин нөхөн сэргээлт уурхайн хаалттай холбоотой үйл ажиллагаандаа үүрэг хариуцлагааа гүйцэтгэхэд эдгээр асуудлаар холбогдох төрийн захиргааны байгууллагад тогтмол мэдээлэл хүргэх ажилтантай байна гэж хуульчилсан байгаа

Уул уурхайн сайдын зөвлөх Д.Бат-Эрдэнэ: Том тоглолт, эрсдэл хийж чадах үндэсний компаниудыг л хөгжүүлмээр байна ..Д.Ганхуяг сайдын хувьд УИХ-д дөрвөн удаа нэр дэвшиж гурав удаа хотоос сонгогдсон хүн. Олон тулгуур хууль боловсруулахад оролцож, батлуулаж байсан төрийн түшээ.  Нөхөр маань хөдөлмөрч, боловсролтой, энгийн, багаар ажилалдаг, өөртэй итгэлтэй, хүнийг ялгаварладагүй ,ушналгүй хамтдаа явж ирчихээд бурууг бусдад тохдоггүй хүн учир хамт олон маань түүхэнд үлдэхээр ажил хийхийн төлөө хичээж байна.

Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган: Экспорт өсч 980 сая ам.долларын орлого оллоо Оны эхний гурван сарын байдлаар 400 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Үүний 80 хувь нь уул уурхайн салбарт ногдож буй юм.Энэ оны эхний улирлын хэмжээ 20 хувиар өссөн.
- Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган: Монгол банкинд тушаасан алтны хэмжээ өсчээ Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтаар дүгнэлт хийж болно. УУЯ шинээр байгуулагдсанаас хойш 36 компани шинээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Мөн он гарсаар эхний дөрөвхөн сарын хугацаанд 18 уурхай ашиглалтанд орж байгаа

Эрдэнэс ТТ гүйцэтгэх захирал Я.Батсуурь: Шинхуа энержи-д нийлүүлэх нүүрсний хэмжээ үний сар бүр тохирно Сүүлийн үед зарим улстөрч хэвлэл мэдээллийн хэрэгслээр Чалко-гийн гэрээний талаар буруу ташаа мэдээлэл тарааж буйд харамч байна
-Эрдэнэс ТТ гүйцэтгэх захирал Я.Батсуурь: Барагдуулах хэмжээний нүүрс бидэнд бий 130 сая ам.доллар байна. Бидэнд үлдсэн өрөө барагдуулах хэмжээний нүүрс бэлэн бий. Гэтэл сүүлийн үед нүүрсний үнэ дэлхийн зах зээлд унасны дагуу Чалко компани борлуулалтаа багасгасан. Иймээс өр төлөх асуудал жаахан удаашрах хандлагатай байна.
- Эрдэнэс ТТ гүйцэтгэх захирал Я.Батсуурь: Шенхуа компанид нэг тонн нүүрсээ 30-35 доллараар нийлүүлж байна Эхний ээлжинд Шенхуа компанид 450 мянган тонн нүүрс нийлүүлэх гэрээг энэ сарын 17-нд хийлээ. Нийт төлбөрийнх нь 80 хувь манай дансанд орж ирсэн. Зах зээлийн байдал тогтворгүй байгаа учраас сар сардаа нүүрс нийлүүлэх хэмжээгээ тогтоож, гэрээ байгуулахаар болсон.
Эрдэнэс ТТ Санхүү хариуцсан дэд дарга  Б.Энхбат:Эрдэнэс ТТ ХК-ийн санхүүгийн үйл ажиллагаа хэвийн, жигд явагдаж байна Бид одоогоор найман худалдан авагчтай 4.25 сая тоннын нүүрс борлуулах гэрээ байгуулсан бөгөөд эхний төлбөр 17 сая ам.доллар өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт компанийн дансанд орлоо. Мөн энэ долоо хоногт гэрээний дагуу 18 сая ам.долларын санхүүжилт орж ирнэ. Компани үндсэн үйл ажиллагаанаас олсон орлогоосоо арилжааны банкуудаас авсан зээлээ төлж барагдуулна. Бид энэхүү зээлийг 1-2 жилийн дараа төлж барагдуулах гэрээтэй. Тиймээс эдгээр зээл манай санхүүд ямар нэгэн хүндрэл учруулахгүй гэж үзэж болно.
Эрдэнэс ТТ компанийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал  М.Мягмар-Эрдэнэ: Чалкогийн гэрээг өөрчилснөөр 17 тэрбумын алдагдлаас сэргийлсэн Бодит байдал дээр Чалко компанийн талаар яригдаж буй 70 ам.доллар гэдэг суурь үнэ. Гэрээг сайжруулж өөрчилсөн хүмүүсийг харин ч магтах ёстой.  Буруу мэдээлэл тараах нь гадаад, дотоодын түнш компаниудад, улмаар Монгол улсын төрд эргэлзээ төрөх маш том нөлөөтэй.
Байгаль орчны зөвлөлийн гишүүн, Цөмийн ажлын хэсгийн гишүүн Ж.Ганбаатар: Дорноговийн удирдлагууд үнэнийг гуйвуулж байсан Дорноговь аймагт дахин ноцтой байдал үүсчээ. Францын арева компанийн охин компани болох Кожеговь-ийн ураны хайгуулын ажиллагааны хор хөнөөл мал төдийгүй нутгийн иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж эхэлжээ.  
УУҮА Д.Дамба: Төрийн алдаатай бодлогоос болж уул уурхайн ажил зогсч байна ..Төрөөс яаралтай дорвитой, шийдвэртэй арга хэмжээ аваасай гэж хүсч байна. түрүү түрүүчийн Засгийн газрыг бодоход энэ засаг биднийг сонсч, ойлгодог. Гэвч урд урдын айхтар хатуу хууль чөдөр тугаа болоод урагш хөдөлөхгүй нь.  Бид цаашид өнөөдрийнх шигээ байх юм бол зах зээлээ хадгалж, өрсөлдөж чадахгүй.

Оюутолгой ХК-ийн ТУЗ-ын гишүүн Да.Ганболд: Шинэчилсэн ТЭЗҮ зургаадугаар сард гарахаар олон тоо тодорхой болно Гүний уурхайн ажилл цаашид үргэлжилнэ. Анхны төлөвлөгөө ёсоор 2016 онд гүний уурхайн ашиглалтад орох учиртай.  Оюутолгой хэвийн ажиллаж байна. үүний илрэл нь өнөөдрийн энэ шилдэг ханган нийлүүлэгчээ шалгаруулж буй арга хэмжээ

Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Ч.Отгончулуу: Оюутолгойн 34 хувиас 10-ыг нь л худалдах боломжтой Ашигт малтмалын хуулийн дагуу стратегийн орд дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 10 хүртлэх хувийг л хөрөнгийн биржээр худалдах заал байдаг. Энэ хүрээнд Оюутолгойн 34 хувийнхаа тодорхой хэсгийг ард иргэддээ хөрөнгийн биржээр дамжуулж худалдах боломж байгаа гэв.


УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Чалкогийн гэрээг Уул уурхайн сайд өөрчилсөн байж магадгүй Монголбанкны ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр бол ханшийн хямрал нүүрлэсэн. Энэ нь Монголд орж ирэх валютын урсгал тасарсан гэсэн үг. Одоо бид экспортоо нэмэгдүүлэх ёстой. Экспортын 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүнээ өрсөлдөх чадвартай болгохын тулд дэд бүтцийн асуудлыг цаг алдалгүй шийдэх ёстой. Мөн Чалко компанитай хийсэн гэрээнд Уул уурхайн сайд Засгийн газрын зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөлт хийсэн байж магадгүй гэсэн мэдээлэл бидэнд байгаа.

 


Японы Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд  Ота Акихиро: Японы компаниуд Таван толгойд хөрөнгө оруулж хувь эзэмших сонирхолтой ...Тэрээр монгол улс нийт 500 орчим км төмөр зам барихаар төлөвлөсөн. Эхний ээлжинд 1800 орчим км зам барих бэлтгэл хангаж, ажлаа эхэлж байгаа юм. Одоогоор Тавантолгойн нүүрсний ордоос урагшаа чиглэсэн 225 км төмөр замын газар шорооны ажлын 70 хувийг хийлээ.  Дашрамд дурдахад  Японы төлөөлөгчид Хөшгийн хөндийд барьж буй олон улсын нисэх буудлын ажлын явцтай танилцсан билээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2689
0 эможи
keyboard_arrow_up