Манай хар алтны экспорт буурчээ
2014 оны 1 сарын 15
Монгол Улс өнгөрсөн 2013 онд дэлхий 135 оронтой худалдаа хийсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Ингэснээр гадаад худалдааны нийт бараа эргэлт урьдчилсан дүнгээр 10 мянган 627.4 сая ам доллар болж үүнээс экспорт 4272.7 сая ам.доллар, импорт 6354.7 сая ам.долларт хүрсэн байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оныхоос 495.7 сая ам.доллар буюу 4.5 хувь, экспорт 112ам доллар буюу 2.6, импорт 383.7 сая буюу 5.7 хувиар буурчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
115
0 эможи