Баян-Өлгий аймагт Залуучууд хөгжлийн төв нээлтээ хийлээ

2014 оны 10 сарын 08

Үндэсний хэмжээнд ургийн бичгийн тайллаар манлайлж,  25 хүртэлх насныхны өсвөр үе, залуучуудын хувьд архи, тамхины хэрэглээ хамгийн бага, өнчин хүүхэд, орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэнгүй зэрэг улсдаа манлайлах олон сайн талтай аймаг бол Казах түмний өлгий нутаг Баян-Өлгий аймаг билээ.

Тэгвэл тус аймгийн залуучуудын хөгжил, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, дуу хоолойг нь төр засгийн бодлого хөтөлбөрт тусгах зорилгоор Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны санаачилга, Швейцарийн хөгжлийн агентлаг, Льюксенбургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр 2014.09.05-ны өдөр "Залуучууд хөгжлийн төв"-ийг албан ёсоор нээж, үйл ажиллагааг эхлүүллээ.
 Нийт хүн амынх нь 32,4 хувийг залуучууд эзэлдэг Баян-Өлгий аймгийн залууст зориулсан хөгжлийн төвийн нээлтийн ёслолд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга  Б.Лазатхан, Аймгийн Засаг даргын орлогч Н.Санатбек , Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Баярцэцэг, Ерөнхий консул Маркус Валдвогель, НҮБ-ын Хүн амын сангийн Залуучуудын хөгжлийн төслийн менежер З.Уянга, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Пернегуль нарын төлөөлөгч оролцсон.  
Залуучуудын хөгжлийн төв бий болсоноор тус аймгийн залуусын хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсрол эзэмших боломж, нөхцөл зэрэг тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэхэд туслах, төр засгийн удирдлагуудад дуу хоолойгоо хүргэх хөгжлийн гүүр болох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9855
0 эможи
keyboard_arrow_up