Хилийн яармаг худалдаа 10 сарын 15-18-ны өдрүүдэд зохион байгуулагдана
2014 оны 10 сарын 03
Хилийн яармаг худалдааг 2014 оны 10 сарын 15-18-ны өдрүүдэд Давст сумын Хандгайт багийн нутаг Боршоо худалдааны төвийн орчимд хийхээр боллоо.
ОХУ-ын Тува Улсын Өвөр хошууны дарга С.Д.Куулар, орлогч дарга А.А.Ооржакын хамт аймгийн ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүстэй уулзан хилийн яармаг худалдааг зохион байгуулах хугацаа, хилийн худалдааны үед талууд хэрхэн ажиллах, харилцан хүлээх үүрэг, бэлтгэл ажил, анхаарах зүйлийн талаар хэлэлцэн тохиролцлоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9667
0 эможи