Авто худалдааны цогцолбор энэ сардаа багтаж ашиглалтад орно
2014 оны 10 сарын 02
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжаар Авто худалдааны төвийг барьж байгуулах ажил явагдаж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор нийслэл дэх техникийн захуудыг өчигдрөөс нүүлгэж эхэлсэн юм. Товлосон ёсоор энэ сарын 1-нд Авто худалдааны төвийг ашиглалтад оруулна гэж байсан ч тогтсон хугацаандаа ашиглалтанд орсонгүй.
Тэгвэл холбогдох албаныхны мэдээлж байгаагаар газар шорооны ажил, хайрга олборлолт зэргээс шалтгаалж төлөвлөсөн ажил хугацаандаа амжаагүй гэнэ. Мөн дөрвөн хэсэг талбайд 6300 автомашины зогсоолын барилгын ажил үргэлжилж байгаа бөгөөд энэ сард багтаан нээлтээ хийх гэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9608
0 эможи