Өмнөговь аймагт 50 ортой төрөх эмнэлэг ашиглалтад орлоо

2014 оны 10 сарын 01

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Өмнөговь аймгийн төвд баригдсан 50 ортой төрөх эмнэлгийн нээлтэд оролцож, бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Эрүүл мэндийн салбарын бүтээн байгуулалтын үйл ажиллагааны хүрээнд Өмнөговь аймагт  шинээр гурван эмнэлэг баригдаж байгаагийн нэг нь 3,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 50 ортой амаржих газар юм.   

“Монгол Улсын гурван сая дахь иргэнийг өлгийдөн авах шинэ амаржих газар ашиглалтад орсноор  эрүүл мэндийн салбар ялангуяа эх хүүхдийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж, эрүүл мэндийн  хөгжил, шинэчлэлд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэж Ерөнхий сайд хэллээ.Тус амаржих газар нь орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нярайн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжөөр  бүрэн хангагдсан бөгөөд Лексембургийн Засгийн газрын төслөөр хэрэгжиж байгаа телемедицины үндэсний сүлжээнд  холбогдсон төв юм.

Ерөнхий сайд дараа нь Даланзадгад сумын нэгдүгээр лаборатори сургуулийн багш, сурагчидтай уулзаж, олон улсын жишигт нийцсэн шинэчилсэн хөтөлбөрийг туршиж байгаатай танилцлаа. Тус сургууль сургалтын 28 кабинетийг тохижуулан гэрчилгээжүүлснээс гадна 13 ухаалаг самбартай болж хими, физикийн иж бүрэн лабораторийг суурилуулан сургалтыг цахим орчинд явуулж байна. Хүүхдүүдийн орчин үеийн техник, багаж, тоног төхөөрөмжтэй харьцаж, ашиглах чадвар нь цаашдаа чадварлаг мэргэжилтэн болох үндэс суурь болно гэдгийг Ерөнхий сайд хэлээд эрдэм номдоо улам мэрийн суралцахыг захилаа.

Сургалтын таатай орчныг бүрдүүлж, сурагчдын сурах боломжийг хангахын тулд аймаг орон нутгийн төсвөөс 216 сая төгрөгийн засварын хөрөнгийг гаргаж, дотоод хяналтын камерийн иж бүрдэл суурилуулан багшийн хөгжлийн төв байгуулжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9548
0 эможи
keyboard_arrow_up