Баруун бүсийн сургалт Ховд аймагт эхэллээ
2014 оны 9 сарын 29
Авлигатай тэмцэх газраас Баруун бүсийн сургалтыг Ховд аймагт зохион байгуулж байна.
Тус сургалтын хүрээнд Баруун таван аймгийн 91 сумын Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын ажлын алба болон Засаг даргын дэргэдэх агентлагуудын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий болон бусад нийтийн албан тушаалтнууд хамрагдаж байна.
Сургалтын гол зорилго нь авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг нийтийн албан тушаалтнуудад таниулах, хуулийг хэрэгжүүлэхэд арга зүйн туслалцаа үзүүлэх юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9433
0 эможи