Улиастай хотод Багш шавийн уулзалт, ажлын байрны сургалт амжилттай зохион байгуулагдлаа
Ур чадвар сайтай мэргэжилтэнтэй болоход сургалт, мэдээлэл чухал үзүүлэлт болдог. ЭМЯ-наас 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд орон нутагт сувилагч тусгай мэргэжилтнүүдийн тусламж үйлчилгээний чанар, мэдлэг чадварыг дээшлүүлэх, практикийн уялдаа холбоог сайжруулах, эргэх холбоог тогтмолжуулах зорилгоор “Багш шавийн уулзалт” зохион байгуулах хүсэлтийг Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх сувилахуйн удирдлагын зөвлөлөөс санаачлан АШУҮИС-ийн сургалтын албанд уламжилсны дагуу энэ сарын 09-11-ний өдрүүдэд “Халдварт бус өвчний үеийн сувилахуй” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Үйл ажиллагааг Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэн нээж, АШУҮИС-ийн багш нар болон сургалтад оролцогч амжилт хүсэж, мэндчилгээ дэвшүүлсэн.
Сургалтад эх барих, лаборатори, төрөлжсөн сувилахуй гэсэн чиглэлээр аймгийн Нэгдсэн эмнэлэг, Хувийн хэвшлийн эмнэлгүүд, ХБК, МУИС-ийн салбар сургууль, МСҮТ болон ЕБС-ийн эмч нар, өрх, сум, Тэс сум дахь Хилийн цэргийн анги, Цагдаагийн газар, СДЭ -ийн нийт 220 их эмч ,сувилагч, тусгай мэргэжилтнүүд оролцсон.
Багш шавийн уулзалтад АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Насанд хүрэгсдийн сувилахуйн тэнхмийн эрхлэгч, Сувилахуйн ухааны доктор, Сувилахуйн Ухааны ЗӨВЛӨХ зэрэгтэй багш Д.Солонго, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Эх барихын тэнхмийн ахлах багш, АУ-ны докторант, ЭБЭ-ийн АХЛАХ зэрэгтэй багш Х.Цэцэгсүрэн, АШУҮИС-ийн Эм зүй, Биоанагаахын сургуулийн Бичил амь, дархлаа судлалын тэнхмийн багш, АУ-ны докторант, Лабораторын эмч П.Нарангэрэл нар “Төрөлжсөн сувилахуйн тусламж, үйлчилгээ /саажилттай өвчтөний сувилгаа/”, “Жирэмсэн эхэд үзүүлэх сувилахуйн тусламж, үйлчилгээ” “Сувилахуйн оношийн хэрэглээ”, “Төрөгч, төрсөн эхэд үзүүлэх сувилахуйн тусламж, үйлчилгээ”, Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээ”,” Нярайд үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээ”, “Настны сувилахуй”, “Жирэмслэхээс хамгаалах орчин үеийн зарим аргууд”, “Лабораторийн тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааны дүрэм”, “Лабораторийн сорьц тээвэрлэлт, зөөвөрлөлт”, “Лабораторийн дотоод хяналт” сэдвүүдээр сургалт явууллаа.
Мэргэжилтнүүд гурван өдрийн турш маш идэвхитэй оролцон, харилцан ярилцаж байсны зэрэгцээ сумын ЭМТ-ийн их эмч нар мэргэжилтнүүдийнхээ ажил үүрэг, асаргаа сувилгаа, сувилгааны онош зэрэг мэргэжлийн онцлогийн талаар илүү их ойлголттой болсноо илэрхийлж, бүх оролцогч мэргэжилтнүүд ялангуяа алслагдсан сум, багийн эмч нар чадварлаг багш нарынхаа сургалтад сэтгэл ханамжтай байсан нь мэргэжилтний ур чадвар нэмэгдэх, улмаар чанартай тусламж үйлчилгээг ард иргэдэд хүргэх ач холбогдолтой юм.
Ур чадвар сайтай мэргэжилтэнтэй болоход сургалт, мэдээлэл чухал үзүүлэлт болдог. ЭМЯ-наас 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд орон нутагт сувилагч тусгай мэргэжилтнүүдийн тусламж үйлчилгээний чанар, мэдлэг чадварыг дээшлүүлэх, практикийн уялдаа холбоог сайжруулах, эргэх холбоог тогтмолжуулах зорилгоор “Багш шавийн уулзалт” зохион байгуулах хүсэлтийг Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх сувилахуйн удирдлагын зөвлөлөөс санаачлан АШУҮИС-ийн сургалтын албанд уламжилсны дагуу энэ сарын 09-11-ний өдрүүдэд “Халдварт бус өвчний үеийн сувилахуй” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Үйл ажиллагааг Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэн нээж, АШУҮИС-ийн багш нар болон сургалтад оролцогч амжилт хүсэж, мэндчилгээ дэвшүүлсэн.
Сургалтад эх барих, лаборатори, төрөлжсөн сувилахуй гэсэн чиглэлээр аймгийн Нэгдсэн эмнэлэг, Хувийн хэвшлийн эмнэлгүүд, ХБК, МУИС-ийн салбар сургууль, МСҮТ болон ЕБС-ийн эмч нар, өрх, сум, Тэс сум дахь Хилийн цэргийн анги, Цагдаагийн газар, СДЭ -ийн нийт 220 их эмч ,сувилагч, тусгай мэргэжилтнүүд оролцсон.
Багш шавийн уулзалтад АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Насанд хүрэгсдийн сувилахуйн тэнхмийн эрхлэгч, Сувилахуйн ухааны доктор, Сувилахуйн Ухааны ЗӨВЛӨХ зэрэгтэй багш Д.Солонго, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Эх барихын тэнхмийн ахлах багш, АУ-ны докторант, ЭБЭ-ийн АХЛАХ зэрэгтэй багш Х.Цэцэгсүрэн, АШУҮИС-ийн Эм зүй, Биоанагаахын сургуулийн Бичил амь, дархлаа судлалын тэнхмийн багш, АУ-ны докторант, Лабораторын эмч П.Нарангэрэл нар “Төрөлжсөн сувилахуйн тусламж, үйлчилгээ /саажилттай өвчтөний сувилгаа/”, “Жирэмсэн эхэд үзүүлэх сувилахуйн тусламж, үйлчилгээ” “Сувилахуйн оношийн хэрэглээ”, “Төрөгч, төрсөн эхэд үзүүлэх сувилахуйн тусламж, үйлчилгээ”, Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээ”,” Нярайд үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээ”, “Настны сувилахуй”, “Жирэмслэхээс хамгаалах орчин үеийн зарим аргууд”, “Лабораторийн тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааны дүрэм”, “Лабораторийн сорьц тээвэрлэлт, зөөвөрлөлт”, “Лабораторийн дотоод хяналт” сэдвүүдээр сургалт явууллаа.
Мэргэжилтнүүд гурван өдрийн турш маш идэвхитэй оролцон, харилцан ярилцаж байсны зэрэгцээ сумын ЭМТ-ийн их эмч нар мэргэжилтнүүдийнхээ ажил үүрэг, асаргаа сувилгаа, сувилгааны онош зэрэг мэргэжлийн онцлогийн талаар илүү их ойлголттой болсноо илэрхийлж, бүх оролцогч мэргэжилтнүүд ялангуяа алслагдсан сум, багийн эмч нар чадварлаг багш нарынхаа сургалтад сэтгэл ханамжтай байсан нь мэргэжилтний ур чадвар нэмэгдэх, улмаар чанартай тусламж үйлчилгээг ард иргэдэд хүргэх ач холбогдолтой юм. - See more at: http://zasag.mn/m/ministry-of-health/view/6642#sthash.Pul3pOJR.dpuf