Баян-Өлгийд "Наурызын баяр"-ын парад болов

2014 оны 3 сарын 24

Наурызын баярын энэ өдөр /2014.03.22/ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Төв талбайд Наурызын баяр Нарны баярын парад боллоо. Баярын парадыг нээж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Лазатхан үг хэллээ.

 

Наурызын баярын ёслол жил бүр төв талбайд болдог бөгөөд өдөр шөнө тэнцдэг энэхүү өдөр Хууль тогтоох дээд байгууллагын тэргүүн казак түмнийг хүндэтгэн ирсэнд талархаж байгаагаа аймгийн засаг дарга Х.Дармен илэрхийллээ. 

УИХ-ын дарга З.Энхболд Төв талбайд цугласан Казах түмэнд нарны баярын мэндийг хүргэхийн зэрэгцээ, казах түмний соёл уламжлал, зан заншлыг хүндэтгэж явдгаа илэрхийллээ. Мөн УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Наурызын баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. 

Баярын ёслолын арга хэмжээний гол хэсэг нь парад байдаг байна. Энэ жилийн парадад Баян-Өлгий аймгийн Тамгын газар, Аймгийн театрын уран бүтээлчид, Ислам шашинтны Муфтият холбоо, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар, I, II, III, IV дүгээр арван жилийн сургуулийн төлөөлөл, Ахмадуудын холбоо, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, Ховд Их сургуулийн салбар сургуулийн төлөөлөл, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон бусад байгууллагын төлөөлөл оролцсон нь баярын арга хэмжээг сүрлэг болгож байлаа. Баян-Өлгийчүүд Наурызын баярын жагсаалд оролцсоны дараа Үндэсний уламжлалт найман эрдэнийн “Көже” шөлөөр зочдоо дайлан ахмад настануудаа хүндэтгэн золгодог. Төв талбайд болсон энэхүү баярын жагсаалын арга хэмжээнд 30 гаруй мянган Баян-Өлгийчүүд болон зочид төлөөлөгчид өнөөдөр оролцлоо. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
864
0 эможи
keyboard_arrow_up