Намрын ногоон өдрүүд 2014 нэгдсэн арга хэмжээ болно
2014 оны 9 сарын 12
Монгол Улсын Засгийн газраас “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2014” нэгдсэн арга хэмжээг хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс ногоо, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжийг хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх, сурталчлах, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, хэрэглэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор уламжлал болгон 9 дэх жилдээ Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
“Намрын ногоон өдрүүд-2014” нэгдсэн арга хэмжээ нь 3 үндсэн хэсэгтэй. Үүнд:
“ЭРҮҮЛ ХҮНС-2014” ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА,
“АЛТАН НАМАР-2014” ШИНЭ УРГАЦЫН БАЯР,
“ШИЛМЭЛ МАЛ -2014” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
8590
0 эможи