Хүүхдээ сонсох өдөр арга хэмжээ зохион байгуулагдлаа

2014 оны 9 сарын 12

Архангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 74 дүгээр  тогтоолын дагуу Эрдэнэбулган суманд 9 дэх удаагийн “Хүүхдээ сонсох өдөр” арга хэмжээг зохион байгууллаа.
  Энэхүү арга хэмжээ нь орон нутгийн шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд  хүүхэд багачуудтай уулзаж,  санал сэтгэгдэлийг нь сонсож, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд гол зорилго нь оршдог.Энэ удаагийн  “Хүүхдээ сонсох өдөр”-ийн арга хэмжээнд Эрдэнэбулган сумын ЕБС-ийн урлагийн авьяастай 30 хүүхэд, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ч.Мөнхбат, Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын ажлын алба, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын газрын дарга  А.Амгаланбаатар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Уранцэцэг, Эрдэнэбулган сумын Засаг дарга Э.Оюунчимэг болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.Урлагийн авьяастай хүүхдүүдэд байнга тулгамдаж байдаг асуудлуудыг хөндөн ярилцаж, санаа бодлоо хуваалцан, хүүхдүүдийн сонирхсон асуултанд холбогдох албан тушаалтнууд шууд хариулт өгч байлаа. Мөн  уулзалтанд оролцсон хүүхдээс бичгээр санал авч, гарсан санал санаачилгыг нэгтгэн, шийдвэрлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, журам боловсруулж эргэж мэдээллэх хариу арга хэмжээ авч ажиллахаа дарга, албан тушаалтнууд  хүүхдүүдэд амаллаа
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8588
0 эможи
keyboard_arrow_up