Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны зорилтот бүлгийг тодорхойлох зөвлөгөөн маргааш болно

2014 оны 9 сарын 08

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны зорилтот бүлгийг оновчтой тодорхойлох нь” сэдэвт нэгдсэн зөвлөгөөнийг 09 дүгээр сарын 09-ний өдөр Нүхт корпорэйт цогцолборт зохион байгуулах гэж байна.  Зөвлөгөөн нь төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны зорилтот бүлгийг оновчтой тодорхойлж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оролцогчтой байгууллагуудтай хамтран ажиллах зорилготой юм. Зөвлөгөөнд яамд, Төрийн орон сууцны корпораци, Үндэсний статистикийн хороо болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд оролцоно. Энэ удаагийн зөвлөгөөнөөр орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгаа, төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба зорилтот бүлэг, өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа, өрхийн орлого, зарлагын статистикийн мэдээллийг холбогдох албаныхан өгнө. Мөн Нийслэлээс орон сууцны хөтөлбөр, эрчим хүчний хэмнэлттэй төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны нийлүүлэлт зэрэг сэдвээр илтгэл тавина. Зохион байгуулагчид зөвлөгөнөөр тодорхой шийдвэрт хүрэх зөвлөмжийг гаргахаар төлөвлөж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8321
0 эможи
keyboard_arrow_up