Нутгийн баруун хэсэг тоггүй долоо хонолоо

2014 оны 9 сарын 05

ОХУ-аас цахилгаан эрчим хүчээр хангагддаг баруун бүсийн Ховд, Увс аймгууд болон нутгийн баруун хэсэг сүүлийн долоо хоног шахам тоггүй байгаа ажээ. Учир нь Оросын цахилгаан эрчим хүчний компани өвөлжилтийн бэлтгэлээ хангахын тулд тогоо хязгаарлан засвар, үйлчилгээ явуулж байгаа юм байна. Ховд, Улаангом,Өлгий хотууд сүүлийн дөрвөн хоног цахилгаангүй байгаа бол зарим алслагдсан сумдуудад долоо хоногийн турш тог ирээгүй байна. Баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 77 хувь нь ОХУ-аас, гурван хувь нь БНХАУ-аас тус тус импортолсон цахилгаанаар, 20 хувь нь Дөргөний усан цахилгаан станцын үйлдвэрлэсэн цахилгаанаар хангагддаг юм байна. Одоогийн байдлаар тог хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8266
0 эможи
keyboard_arrow_up