Баянхонгор аймаг “Эрүүл өрх” бүх нийтийн үзлэг, шинжилгээний аяныг зохион байгуулж байна

2014 оны 9 сарын 05

Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 102 тоот захирамжийн дагуу 2014 оны 02 сараас эхлэн “Эрүүл өрх” аяны хүрээнд “Бүх нийтийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ”-г зохион байгуулж байна.  Уг үзлэг шинжилгээг аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулж байгаа бөгөөд үзлэгийн багийг нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн ажлын дадлага, туршлагатай эмч нарын чадварлаг багаар бүрдүүлж, газар дээр нь эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. 

Бүх нийтийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд одоогийн байдлаар аймгийн төвийн 5 өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 11500 гаруй иргэн хамрагдсан. Мөн Шинэжинст, Баян-Өндөр, Баянбулаг, Гурванбулаг, Баянлиг зэрэг сумын иргэд үзлэгт хамрагдаад байна. 

2014 оны 08 дугаар сарын 21-25-ны хооронд Баянлиг суманд зохион байгуулагдсан урьдчилан сэргийлэх үзлэгт нийт хүн амын /3530/ 72 хувь буюу 2539 иргэн хамрагджээ. Үзлэг шинжилгээгээр шүд, амны хөндийн эмгэг, бэлгийн замаар дамжих халдвар, хоол боловсруулах замын эмгэг, өвчлөлүүд шинээр илэрч, 126 тохиолдол бүртгэгдэж, нийт үзлэгийн 5,7 хувийг эзэлж байна. Мөн өмнө нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдаж байгаагүй, сумын төвөөс алслагдсан, нийгмийн эмзэг бүлгийн иргэд үзлэгт хамрагдсан нь нийт үзлэгийн 0,07 хувийг эзэлж байна. 

Харин 2014 оны 08 дугаар сарын 26-29-ний хооронд Баянговь суманд зохион байгуулагдаж буй урьдчилан сэргийлэх үзлэгт нийт хүн амын /2754/ 63 хувь нь хамрагдаж, үзлэг шинжилгээгээр хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг түүн дотроо ходоод, цөсний эмгэг, бөөр, шээсний замын үрэвсэлт өвчнүүдийг илрүүлж, 154 тохиолдол буюу нийт үзлэгийн 8 хувь байна. 

Шинээр умайн хоргүй хадвар буюу миомын 5 тохиолдлыг илрүүлсэн. Өмнө нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдаж байгаагүй сум, орон нутгаас алслагдсан иргэд үзлэг шинжилгээнд хамрагдсан нь давуу тал болж, нийт үзлэгийн 0,09 хувийг эзэлжээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8206
0 эможи
keyboard_arrow_up