Залуучуудын хөгжлийн төв Увс аймагт нээлтээ хийлээ
Залуучуудын амьдрах ухаан, ур чадвар бэхжих, эерэг, хариуцлагатай, бие даах зан үйл төлөвшлийг нэмэгдүүлэх үүднээс Залуучуудын хөгжлийн төслийн хүрээнд “Залуучуудын хөгжлийн төв” өнөөдөр Увс аймагт нээлтээ хийлээ.
Швейцарийн хөгжлийн агентлаг,НҮБ, ХАХНХЯ, Увс аймгийн ЗДТГ, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, МЗХ салбар хамтран энэхүү төслийн үйл ажиллагааг дэмжин оролцлоо.
Залуучуудын хөгжлийн төсөл нь Монгол улсад өрнөж буй нийгэм, эдийн засгийн хурдацтай өөрчлөлтийн үед үүсч буй хүндрэл бэрхшээлийг залуучуудын даван туулах чадварыг нэмэгдүүлэх, тэдний эмзэг байдлыг бууруулахад туслах юм. Төслийн үйл ажиллагааг залууст хүргэх үндсэн үүд хаалга нь Залуучуудын хөгжлийн төв байх бөгөөд энэ төвөөр дамжуулан залуучуудад төрөл бүрийн сургалт, дугуйланд хамрагдах, чөлөөт цагаа эрүүл, боловсон өнгөрүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх ба мэргэжил сонголтын зөвлөгөө, ур чадвар хөгжүүлэх үйлчилгээг тус тус хүргэнэ.