Монгол малын удмын сангийн цогцолборын ажил 70 хувьтай байна
Дархан-Уул аймгийн Хонгор суманд Монгол малын удмын сангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа билээ. Уг ажилтай Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж танилцсан байна.
Монгол малын удмын санг хадгалж, хамгаалах мөн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхээр тус цогцолборыг бүтээн босгож байгаа юм.
Тус цогцолборт эцэг малыг тэжээн хиймлээр нийлүүллэгт оруулан үрийг нь авч азотод хадгалан түүнийгээ эх малд хиймлээр суулган өсгөж үржүүлэх ажлыг хийх аж. Мөн сайн үүлдрийн малын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах байр, монгол малын ашиг шимийг дэлгэн харуулсан музей зэрэг байгуулагдах ажээ.
Барилгын ажил 70 гаруй хувьтай явж байгаа юм байна. Өнгөрсөн жил гадна талын хашаа болон газар доогуурхи дэд бүтцийг бүрэн хийгдсэн бол энэ жил зарим блокуудыг барьжээ.