Мал хулгайлсан этгээдүүдэд 1.6-13 жил хорих ял оноолоо

2014 оны 8 сарын 21

Дорнод аймгийн Прокурорын газраас он дамжин удааширсан, олон  холбогдогч, хохирогчтой, онц их хэмжээний хохирол учруулсан малын хулгайн хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байна.

Тухайлбал, Бүлэглэн хулгай хийж, бусдад их хэмжээний хохирол учруулсан Б.Бум-Эрдэнэ нарын есөн хүнд холбогдох хэргийг шийдвэрлэжээ.  Урьдчилан үгсэн тохиролцож,  тээврийн хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэн бусдын олон тооны малыг 13 удаагийн давтан үйлдлээр хулгайлж, 41.200.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан тэдэнд Эрүүгийн хуулийн 145.4-т заасны дагуу Дорнод аймгийн Сум дундын 10 дугаар шүүх 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 108 тоот шийтгэх тогтоол гаргаж, гэм буруугийн хэмжээг харгалзан 1.6-13 жил хүртэлх хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулсан байна.

 

 

р

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7445
0 эможи
keyboard_arrow_up