Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлын тойм
09:30 цагаас БНХАУ-ын Соёлын сайд Цай У тэргүүтэй төлөөлөгчид Үндэсний түүхийн музей үзэж сонирхоно.
10:00 цагаас Шанхай хот дахь Монгол оюутны холбооноос Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд "Сайн үйлсийн арга хэмжээ" зохион байгуулна. Энэ үеэр амьжиргааны түвшин доогуур өрхүүдийн нэг өдрийн ундны усны үнийг оюутнууд төлж, нэн ядуу зарим айлд сэтгэлийн дэмжлэг /гурил, будаа, ном дэвтэр гэх мэт/ үзүүлэх юм. Харилцах утас: 99172837
10:00 цагаас Туул голын сав газрын захиргаанаас Бетонон зуурмагийн үйлдвэрүүд усыг дахин ашиглаж байгаа болон усны төлбөрийн талаар мэдээлэл өгнө. Утас:99082901. /Туул голын сав газар 25-р эмийн сангийн урд байрлах хуучнаар Усны газрын 2-р давхарт байрладаг/
10:00 цагаас Нийгмийн даатгалын ерөнхий газарт "Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль" хэрэгжсэнээр хувь тэнцүүлсэн, бүрэн тэтгэврийн хэмжээ хэрхэн нэмэгдсэн талаар тэтгэвэр авагч болон холбогдох албан тушаалтнууд сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
11:00 цагаас Олон улсын хүүхдийн Найрамдал төвд “Энхийн өсвөрийн элч” ээлжийн нээлт болно. Тус арга хэмжээнд “Эх орон-36” хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан 12000 гаруй хүүхдүүдийг төлөөлж 6 аймаг, 3 дүүргийн 540 хүүхэд оролцож байна. Сэтгүүлчдэд зориулсан унаа Хүүхдийн төлөө үндэсний газрын байрнаас /Залуучуудын холбооны Б корпус/ 9.30 цагт явна. Утас: 97077008, 97077026
11:00 цагаас Монгол-Японы бизнес уулзадт МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд болно. Утас: 324394, 99020785
12:00 цагаас Авто тээврийн үндэсний төв цаг үеийн асуудлаар өөрийн байранд хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 9195-9585
12:30 цагаас "Монголньюс" мэдээллийн төвд үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
14:00 цагаас "Эхлэл сан ТББ"-аас зохион байгуулж буй “Хариу нэхээгүй тус” хандивын үйл ажиллагаа Гранд Плазагын 5 давхарт байрлах Мир номын дэлгүүрт болно. Уг үйл ажиллагаа нь хүүхэд бүрт хүссэн номыг нь үнэгүй бэлэглэж байгаагаараа онцлогтой юм. Холбогдох утас 70001892, 99776651,99284380
14:00 цагаас Халхын голын дайнд оролцсон ахмад дайчдад Засгийн газрын тэтгэмж, ойн медаль, гарын бэлэг гардуулах ажиллагаа дүүрэг дүүрэгт зохион байгуулагдана. Ерөнхий мэдээллийг 99299634 утаснаас авах боломжтой.
- Хан-Уул дүүрэг- Хариуцах хүн: Ч.Батхүрэл 99990087, Энхбаясгалан 99127183. Оролцох төлөөлөгч: БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, Дүүргийн засаг дарга, Ч.Самбуу генерал
- Сонгинохайрхан дүүрэг- Хариуцах хүн: А.Баттулга 99050370. Оролцох төлөөлөгч: ЗХЖШ-ын Иргэн цэргийн харилцааны хэлтсийн дарга Ц.Батсайхан, дүүргийн Засаг дарга
- Чингэлтэй дүүрэг-Хариуцах хүн:Ш.Даваарагчаа 99164017. Оролцох төлөөлөгч: ЗХЖШ-ын Алтанхуяг, Дүүргийн ИТХ-ын дарга
- Баянгол дүүрэг- Хариуцах хүн:Л.Ганбаатар 88100053. Оролцох төлөөлөгч:БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очир, Дүүргийн засаг дарга, Цэргийн штабын дарга
- Баянзүрх дүүрэг- Хариуцах хүн:Ч.Цог 88116714, Тамир 99907616. Оролцох төлөөлөгч:Нийслэлийн Засаг даргын орлогч Энхцэнгэл, БХЯ-ны ГХАГ-ын дарга, хурандаа Д.Ариунболд, дүүргийн цэргийн штабын дарга
- Сүхбаатар дүүрэг- Хариуцах хүн:Л.Батаа 93090190. Оролцох төлөөлөгч:Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, Дүүргийн засаг дарга, Цэргийн штабын дарга
- Багануур дүүрэг- Хариуцах хүн:Дүгэрсүрэн 89081827. Оролцох төлөөлөгч: Дүүргийн засаг дарга, Цэргийн штабын дарга
17:50 цагаас Төрийн ордонд БНХАУ, Монгол улсын хооронд байгуулж буй гэрээ хэлцээрт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болно.