Шунхлай дахин нэг хүний аминд хүрлээ

2014 оны 8 сарын 19

Энэ сарын 17-нд Төв аймгийн Зуунмод хотод "Шунхлай" шатахуун түгээх станцын түгээгчийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарсан байна. Нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн ням гаригийн 23:45 цагийн орчимд нэгэн иргэн шатахуун авах гэж очоод түгээгч эмэгтэйг амиа алдсан байхыг харж дуудлага өгчээ.

 

Дуудлагын дагуу Төв аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн албан хаагч нар хэргийн газарт очиход шатахуун түгээгч 35 настай н.Цэцэгмаа гэх эмэгтэйг хүзүү, хэвлийн тус газарт нь хутгалж амь насыг нь хөнөөж, орлогын мөнгө болох сая орчим төгрөгийг нь авсан байжээ.

Хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтэс, Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Эрүүгийн цагдаагийн газрын албан хаагч нар шалгаж байна. Гэмт этгээдийг орон даяар эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7299
0 эможи
keyboard_arrow_up